Редакцийн бодлого

Эерэг.мн – Эерэг мэдээллийг түгээж, эерэг нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулна.

  1. Эерэг.мн сайт нь аливаа мэдээлэлд төвийг сахин, гурав болон түүнээс дээш эх сурвалжтайгаар баталгаажуулан хүргэхээс гадна мэдээллийн эх сурвалжийг ил тод нэрлэж олон нийтэд түгээн, индэр байна.
  2. Сэтгүүл зүйн ёс журмыг чандлан ажиллаж, мэргэжлийн байр суурьнаас хандаж, мэдээллийг нягталж баталгаажуулан, үнэнд нийцсэн мэдээлэл авах эрхийг хамгаалах нь Эерэг.мн сайтын сэтгүүлчдийн үндсэн зарчим болно.
  3. Аливаа улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус байж олон нийтийн дуу хоолойг илэрхийлсэн, мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган ажиллахыг эрхэмлэнэ.
  4. Дотоод, гадаадын нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн болоод тойм, дүгнэлт, мэдээ, сурвалжлага, ярилцлага мэдээлэл байна. Мөн спорт болон соёл урлагийн салбарыг үргэлж дэмжин ажиллана.
  5. Эерэг.мн бүх төрлийн мэдээллийг eyreginfo@gmail.com хаягаар болон сэтгүүлч, редакторын албаны цахим хаягаар хүлээн авна.  
  6. Хувь хүн, байгууллагаас ирсэн мэдээллийг хүлээн авч олон нийтэд түгээхийг редакц шийднэ.
  7. Зохиогчийн эрхийг хүндэтгэж бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй нийтлэх, хуулбарлахаас татгалзан ажиллана. Аливаа бүтээлийг нийтлэхээр бол эх сурвалжийг ил тод, ойлгомжтой байдлаар дурьдана.
  8. Хүний хувийн амьдралд хүндэтгэлтэй хандана. Шашин шүтлэг, үндэс угсаа, үзэл бодол, арьс өнгө, нийгмийн болон амьдралын нөхцөл байдлаар нь хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй.
  9. Бусдын уй гашуу, зовлон шаналалд маш их хүндэтгэлтэй хандаж, хүмүүсийн овог нэр, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй. Олон нийтийг цочирдуулсан, айдаст автуулсан хүнд гэрэл зураг, видео зэрэгт нягт нямбай хандаж, фокуслаж, аль болох олон нийтэд түгээхгүй байхыг эрхэмлэнэ.
  10. Захиалгат, төлбөрт мэдээллийг тодорхой тэмдэг, тэмдэглэгээгээр тэмдэглэж байна.
  11. Мэдээллийн агуулгыг бусдын эрх ашигт нийцүүлэн өөрчлөх, хэн нэгнийг гүтгэх, доромжлох, мэдээллийг хувийн зорилгод ашиглах, мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.
  12. Эерэг.мн мэдээний сайтад нийтлэгдсэн контент бүрт хариуцлага хүлээх үүрэггүй.
  13. Эерэг.мн-ийн мэдээний нүүр хуудаст нийтлэгдсэн мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй.
  14. Олон нийтийн эрх ашгийг хамгаалах онцгой ач холбогдол бүхий мэдээллийг шударгаар олж авах боломжгүй тохиолдолд өөрийн болон байгууллагын нэрийг өөрөөр хэлэх буюу хэлэхгүй байх, нууцаар бичлэг хийх болон тагнаж чагнаж болно.
  15. Эерэг.мн төр захиргааны байгууллага, албан тушаалтанны үйл ажиллагааг сурталчлах мэдээлэл түгээх тал дээр нээлттэй ажиллана. Харин мэдээллийг нийтлэхдээ төр захиргааны байгуулага, албан тушаалтнаас зөвшөөрөл авах, санал гомдлыг хүлээн авах үүргийг Эерэг.мн редакц хүлээхгүй ба хамтран ажиллагч түншүүдийг тодорхой эх сурвалж гэж хандана. Мөн Эерэг.мн-ийн нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцох эрхгүй ба редакцын хамт олонд шахалт үзүүлэх, ашиг сонирхлын харилцаа үүсгэхийг хатуу хориглоно.