Шахмал түлшийг НЭГ ТОНН-ийг 150 мянгаар худалдаалах аж

0
21

ЗГ-аас энэ оны 5-р сараас Нийслэлд түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар ашиглахыг хориглосон. Түүхий нүүрсний оронд сайжруулсан шахмал түлшээр айл өрхүүдийг хангах юм байна. Тэгвэл уг шахмал түлшний ажилтай болон нөөцөө хэрхэн бэлтгэж байгаатай УИХ-ын гишүүн Бямбацогтоор ахлуулсан баг, УИХ-ын утааны лоби бүлэг, шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн ажлын хэсгийхэн танилцлаа.

Гэр хороололд амьдарч байгаа 200 мянга айл, өрх жилдээ 1,2 сая тонн түүхий нүүрс түлдэг байна. Агаарын бохирдлыг урт хугацаандаа бууруулахад орон сууцжуулах шаардлагатай ч ойрын хугацаанд сайжруулсан шахмал түлш хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаа юм.

Дээрхи айл, өрхүүдэд хамгийн багадаа жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш шаардлагатай. “Таван толгой түлш” компани сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээ ирэх 4-р сар гэхэд өргөтгөж чадвал энэ хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж ажлын хэсгийхэнд танилцууллаа.

Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс үнийн хувьд хямд байна. Тодруулбал, 25кг нь 3750 төгрөг, 1 тонн түлш 150 мянган төгрөгөөр борлуулах юм байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг бичлэгээс хүлээн авна уу.