“ОХУ-ын боловсролын үзэсгэлэн 2019” энэ сарын 14-16-нд болно

0
9

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар Монгол Улсын иргэдийг Оросын Холбооны Улсын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулах элсэлтийн нэгдсэн операторын үүрэгтэй ажилладаг.

Тус газраас 2019 оны гуравдугаар сар 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо IV дэх удаагийн “ОРОСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН”-г зохион байгуулах гэж байна. Танилцуулах үзэсгэлэн Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д болох тул ОХУ-д суралцах хүсэлтэй иргэд, оюутан залуусыг хүрэлцэн ирэхийг урьжээ.