Өчүүхэн ХӨЛНИЙ ЗУРАГ сая сая хүүхдийн АМИЙГ АВАРЧЭЭ

0
5158

Дээрх зургийг хүн бүр мэддэг боловч төдийлөн түүхийг нь мэддэггүй. Тэгвэл дээрх зураг сая сая хүүхдийн амийг хэрхэн аварсан тухай түүхийг хуваалцъя. 1970-аад оны эхээр Орегон мужийн их эмч, доктор Рассел Саксон, үр хөндөлтийг хууль ёсны болгосны дараа эмгэг судлаач эмч хүүхдийн биеийг формальдегидийн уусмалд хадгалж үлдээснийг харсан байна. Саксон эмч тэдгээрийн зургийг авч дараа нь харахад маш бага хэмжээтэй хөлний зураг байжээ. Ураг 10 долоо хоногтой байсан аж. Зурагнуудаа катологжуулсаны дараа жижигхэн хөлийг харав.

Дөрвөн хүүхдийн эцэг Доктор Саксон төрж амжаагүй ургийн зургийг хараад: “Жижиг хөл”, “Эрдэнэт хөл” гэж нэрлэсэн бөгөөд эдүгээ энэ зураг болон нэрээр абортын эсрэг дэлхий даяар ашиглаж буй юм. Уг зургийг Доктор Жак ашиглах зөвшөөрөл хүсэхэд доктор Саксон ч өгөөмрөөр зөвшөөрөв. Доктор Вилки энэ зургийг өөрийн “Abortion Handbook”, “Амьдрал ба үхэл” болон “Чи мэдэх үү” номондоо ашигласан байдаг. Үр хөндөлт хийлгэхээр ирсэн ч энэ зургийг харсан олон эмэгтэй царайг нь хараагүй ирээдүйд төрөх хүүхдээ ихэд хайрлаж байгаа тул өөрийн саналаасаа няцдаг байжээ.

Тиймээ хүн болж хорвоод мэндэлнэ гэдэг асар том завшаан юм. Харин эхийнхээ хэвлийд бүрэлдэж, өдөр өдрөөр өсч томорч байсан ч гэнэтийн шийдвэр, амьдралын хатуу хуулиар хүн болох эрхээ хасуулж, хөөрхийлөлтэйгээр хорвоогоос хальсан ургууд дэндүү өрөвдөлтэй. Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүд өөрсдийн карьер, амжилтандаа илүүтэй анхаарах болж, үр хөндөлт хийлгэх нь харьцангуй өсч байгаа гэх харамсалтай тоо баримт бий.

Тэгвэл аборт хийлгэх нь ургийн амийг аваад зогсохгүй эхэд ч гэсэн асар сөрөг нөлөөтэй аж.

1200 үр хөндөлт хийсэн эмч аборт ямар их хор уршигтай болохыг хэлжээ

Доктор Леватино (Levatino) нь эмч болсноосоо хойш нийтдээ 1,200 үр хөндөх мэс ажилбарыг хийж, маш олон хүүхдийг эцсийн замд нь үдэж байжээ. Мэс засал бүр түүний сэтгэл зүрхийг шархлуулж, зарим тохиолдолд тэсэлгүй нулимс дуслуулж явсан аж. Харин тэр цаашдаа энэ явдал багасч, охид бүсгүйчүүд маань бэлэг болж, хэвлийд нь бүрэлдсэн бяцхан үрсээ алах аймшигт хүслээ зогсоож, шийдвэр гаргахдаа сайтар бодож, судлаасаа гэх үүднээс үр хөндөлт хийх аргуудыг танилцуулж, сөрөг тал, шинж тэмдэг зэргийнх нь тухай мэдээлэл өгсөн байна.

Тусгай багажаар татаж авах үр хөндөлтийн хор уршиг

  • Умайн цооролт бий болно.
  • Умайн хүзүүнд шарх үүснэ.
  • Халдвар авна.
  • Цус алдана.
  • Цаашдаа хүүхэд тээх боломж багасна.
  • Амь насаа алдаж мэднэ.

Эмийн аргаар үр хөндөхийн хор уршиг

Энэ нь эм хэрэглэж, үр хөндөх арга юм. Жирэмсэн эх эмчээс үр зулбуулах эм авч уух бөгөөд 12-24 цагийн дараа ураг цустай хамт доош гардаг. Үүний дараа эх хэдэн долоо хоногийн турш доош цус алдаж, дотор эвгүйрхэж, умай, сав хэсгээр өвдөж, хөндүүрлэнэ. Тус аргыг жирэмсний 8 долоо хоног хүртэлх хугацаанд хэрэглэж болох бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд эх өөрийн амь насаар хохирох аюултай.

Тарилгын аргаар үр хөндөхийн хор уршиг

Хэдийн хөдөлж, би өсч томорч байна гэдгээ эхдээ мэдэгдэж байгаа 25 долоо хоногтой ураг дээр хийх үр хөндөлт юм. Энэ нь эхийн биед асар муу нөлөөтэй бөгөөд ахин үр тээхэд маш их хүндрэл үүснэ. Эхлээд эхийн гэдсээр дамжуулан дигоксин гэх тариаг урагт тарьж, зүрхийг нь зогсооно. Тус ажилбараас хоёроос гурав хоногийн дараа эхийнхээ хэвлийд зүрх нь зогссон ургийг мөчилж, хэсэг хэсгээр нь гаргаж авах юм. Энэхүү харгислалыг үйлдсэний дараа эх, их хэмжээний цус алдаж, умайн хүзүүнд шарх үүсэх төдийгүй хүүхэд тээх магадлал маш бага болж үлдэх аж. Харамсалтай нь тэд төрөх дөхсөн хүүхдээ авахуулснаар ахин үрийн зулай үнэрлэх боломжгүй болох магадлал өндөр байдаг байна.

Соруулах үр хөндөлтийн хор уршиг

Тусгай шпирицээр соруулж, тус үр хөндөлтийг 5-11 долоо хоногтой урагт хийж болно. Энэ нь үр хөндөлт гэдэг утгаараа эмэгтэйн эрүүл мэндэд хортой нөлөөтэй.

  • Умай хэсэг гэмтэнэ.
  • Халдвар авна.
  • Цаашдаа хүүхэд тээх боломж багасна.
  • Умайн цооролт бий болно.

Үр хөндөлт хийлгэх нь хүний амь бүрэлгэж байгаагаас өөрцгүй төдийгүй дараа нь биед сөрөг шинж тэмдэг ихээр илэрч, ахин үр тээх боломжгүй болох эрсдэлтэй. Тиймээс та өөрийн гаргах гэж буй шийдвэрээ сайн бодох тун. Та ирээдүйд хэн ч болж магадгүй байсан нэгний амьдралыг булааж болохгүй!