“МУЛАН” уран сайхны киноны албан ёсны трэйлэр цацагдлаа

0
15

Өнөөдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 8-ны 00:00 цагт, алдат Уолт Диснейн шилдэг бүтээлүүдийн нэг “Мулан” хүүхэлдэйн киноны албан ёсны трэйлэр цацагдлаа. Хэдий цацагдаад хэдхэн цаг болж байгаа ч Youtube хуудсан дахь хандалт аль хэдийнэ 6-н сая давсан байна.

Тус кинонд хойд зүгийн халдагчдаас эх орон, газар нутгаа хамгаалахын тулд эзэн хаан айл бүрээс нэг цэргийн насны эрэгтэй хүнийг цэрэгт дуудах ба Хуа Мулан нь өвчтэй аавынхаа өмнөөс Хуа Жун хэмээх эрэгтэйн дүрд хувиран цэрэгт яван өөрийн эх орон, гэр бүлийн нэр төр, аавынхаа итгэлийн төлөө тулалдаж байгаа талаар өгүүлэх ажээ. Энэхүү “Мулан” хэмээх уран сайхны кино нь бидний багадаа үзэж байсан “Мулан” хүүхэлдэйн киноноос бага зэрэг өөр байх ба гол дүр болох Муланыг дүүтэйгээр дүрсэлсэн байна.

Тус бүтээлийн дүрүүдэд:

  • Муланы дүрд жүжигчин Yifei Liu
  • Захирагч Тунгийн дүрд Donnie Yen
  • Бори хааны дүрд Jason Scott Lee
  • Чен Хонхуйн дүрд Yoson An
  • Шианнианы дүрд Gong Li
  • Эзэн хааны дүрд Jet Li нар тоглож байгаа ажээ.

“Муланы домог” хэмээх ардан аман зохиолоос сэдэвлэсэн тус киног найруулагч Niki Caro найруулж байгаа бөгөөд 2020 оны 3-р сарын 27-нд нээлтээ хийх юм байна.

Бэлтгэсэн: О.Ми