ОДДЫН ДАЙН-ы уур амьсгал эргэн ирлээ.

0
18

“Оддын дайн” цувралыг мартаагүй биз дээ? Бид бүгд багаасаа л энэхүү цувралыг үзэж өссөн билээ. Бид бүхэн нэг хэсэгтээ л Скайволкер, лазер сэлэм, сансрын хөлөг онгоцоор л амьсгалж байсан. Харин одоо Оддын дайны уур амьсгал эргэн ирж байна. Филиппин улсын тавилгын загвар зохион бүтээгч  Kenneth Cobonpue нь “Оддын дайн”-ы бүхий л эд зүйлс, дүрслэлийг шингээсэн тавилга болон жижиг хэрэгслүүдийн загваруудыг зохион бүтээжээ. Тэрээр “бид Оддын дайны уур амьсгалыг өөрсдийн, Филиппин хүний нүдээр харан эргүүлэн авчрахыг хүссэн. Энэ бүхнийг хийхэд үнэхээр хэцүү байсан ч, тэр хэмжээгээрээ илүү зугаатай байсан” гэжээ.

Түүний бүтээлүүд эхлээд зөвхөн Филлиппинд худалдаалагдаж байсан бол одоо АНУ-ын зах зээлд аль хэдийнэ нэвтрээд байгаа ажээ. “Оддын дайн”-ы уг уур амьсгалыг шингээсэн тус тавилгууд нь $655 – $4,350-ын хооронд худалдаалагдаж байгаа юм байна.

Бэлтгэсэн: О.Ми