Италийн ОЛИМП-н алдарт усанд сэлэлтийн тамирчин живж байсан хосыг аварчээ

0
12

Өнгөрөгч Ням гаригт шинэхэн гэрлэсэн хос усанд живсэн тохиолдол гарчээ. Азаар дэргэдүүр нь Италийн алдарт, Олимпын медальт, дэлхийн усанд сэлэлтийн аварга Филиппино Магнини өнгөрч, тэдгээр хосыг аварсан байна.

Италийн Каглиарын зүүн хэсэгт орших Кала Синзиасын далайн эрэгт нар жаргах үеэр хүмүүс гэнэт шуугилдаж эхэлсэн нь шинэхэн хос далайд живж байжээ. Тэдгээр хосуудын найз нөхөд нь шуугилдаж эхлэх тэрхэн агшинд Магнини ус руу үсрэн орсон байна. Ингээд тэрээр ноён Бенедеттог аврагчдыг иртэл ус залгиулахгүйг хичээн толгойг нь уснаас дээш байлгаж өгчээ.

Тухайн хос хуримаа хийгээд ердөө хоёрхон хонож байсан ба тэднийг аварсан тухайгаа ноён Магнини даруухнаар, “би хийх ёстойгоо л хийсэн” гэж хариулжээ.

Бэлтгэсэн: О.Ми