Дэлхийн хепатитын эсрэг өдөр энэ сарын 28-нд болно

0
34

Дэлхийн хепатитын өдөр энэ сарын 28-нд болохоор болжээ. Энэхүү  өдрийг тохиолдуулан энэ сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайд 11.00-16.00 цагийн хооронд эрүүл мэндийн байгууллагуудын өдөрлөг болох аж. Мөн энэ  үеэр элэгний В, С вирусын шинжилгээ оношлогоо, элэгний хатуурлын зэргийг тогтоох үзлэг хийгдэх бөгөөд түүнчлэн  эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл, үйлчилгээг авах бүрэн  боломжтой юм байна.