Ким Кардашиан өөрийн үслэг эдлэлүүдээсээ татгалзжээ

0
21

Сүүлийн үед ан амьтдыг хамгаалах хөдөлгөөн ихээхэн өрнөж байгаа билээ. Тэгвэл алдарт Ким Кардашиан хүртэл энэ аянд нэгджээ. Тэрээр өөрийн үслэг эдлэлүүдээсээ татгалзаж байгаа талаараа өөрийн цахим хуудсандаа мэдэгдсэн байна. Түүнийг яагаад үслэг эдлэлээсээ татгалзах болсон талаар их олон таамаг дэвшүүлж байгаа ч түүнд хамгийн их нөлөөлсөн хүнийг  “Baywatch” нэвтрүүлгийн од Pamela Anderson гэж олон нийт үзэж байгаа ажээ.

2017 онд  Pamela Anderson Кардашианд өөрийн үслэг эдлэлээсээ татгалзахыг уриалсан захиа ирүүлсэн байна. Тус захианд Андерсон, “цаг үе өөрчлөгдөж байна. Үслэг эдлэлээсээ татгалзах нь хамгийн зөв шийдэл. Бас чи ан амьтдын баатар болж, өөрийн үзэсгэлэнт дагагч нартаа үлгэр жишээ болж чадна шүү дээ” гэсэн байв.

Kim Kardashian and her 6 year old daughter

Түүнээс хойш өнгөрөгч тавдугаар сард Кардашиан өөрийн цагаан үслэг хүрэм өмссөн зургаан настай охиныхоо зурганы тайлбар доор, “энийг өмсөж байсан үеэ саначихлаа” гээд “охин маань надтай яг адилхан харагдаж байна – гэхдээ би өөрийнхөө бүх жинхэнэ үслэг эдлэлийг хиймэл үслэг эдлэлээр сольсон байгаа” гэжээ.

Мөн Кардашиан өөрийн хамгийн сүүлд оруулсан бичлэгэн дээрээ өөрийгөө “цагаан хоолтон” болсон талаар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: livekindly

Орчуулсан: О.Ми