Ченжийн оролцоогүй мах нийлүүлэх ажлын эхлэл тавигджээ

0
128

Завхан аймгийн бүх сум малынхаа махыг номингийн сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлдэг болжээ. Ингэснээр   малчид малынхаа махыг хурдан хугацаанд ахиу борлуулах, харин хотын иргэд  эрүүл ахуйн шаардлага хангасан амт чанар сайтай махыг боломжийн үнээр худалдан авах, боломж бүрдлээ.

Завхан аймгийн эрүүл мэндийн газрын дарга Дэмчигсүрэн: Энэхүү зохион байгуулалтыг хийхэд Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа ногоон айл төсөл дэмжлэг болсон. Бид өөрсдөө хөрөнгө гаргаад 24 сум 115 багынхаа малчдыг оруулаад таваарын малаа пэркжүүлээд хоршоо байгуулах замаар малын бүтээгдэхүүнийг хэрэгчдэд тэр дундаа нийслэлчүүдэд хүргэх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн гэв.

Мөн тухайн санаачилгыг Хэнтий аймгийн Батширээт сумынхан орон нутгийн тусгай хамгаалалттай ажилгааг төсөвөөс хараат бус санхүүжлэх оролдлогын хүрээнд бий болгосон хэмээн ХААИС ЭЗБС-ийн багш Кадрбэйк хэллээ.

Түүнчлэн малын махыг хэрэглэгчдэд дундын зуучлалгүй хүргэх энэ зохицуулалтанд номин сүлжээ дэлгүүрээс гадна и март, лавай сүлжээ дэлгүүрүүд хамрагдаад зогсохгүй мах импкс,  мах маркет, булган мах маркет, баяндэлгэр хүнс зэрэг аж ахуй нэгж байгууллагууд нэгджээ. Уг тогтолцоог анх Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Төв аймгуудаас сонгогдсон  15 суманд хэрэгжүүлсэн бөгөөд  салбар яамны зүгээс бусад аймаг сумдад энэ ондоо хэрэгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.