Далай Ламын 80 насны ойгоо тэмдэглэсэн “Эелдэг” хот

0
44

Та АНУ-ын хамгийн таатай 50-н хотуудын талаар та өмнө сонсож байсан уу? тэгвэл та “Эелдэг хот”-ын талаар сонсож байсан уу? АНУ-ын хамгийн таатай 50 хотуудын жагсаалтад багтсан Калифорн мужийн Anaheim хот нь Америк болон дэлхий нийтийн дунд “Эелдэг хот” хэмээн алдаршсан билээ. Тэгвэл тэрхүү “Эелдэг хот”-ын талаар та бүхэндээ хүргэж байна.

Тус хотыг эелдэг хот болон алдаршхаас өмнө, тус хотын иргэн Edward Jaievsky-н өөрийн охиноо машины ослоор алдаад удаагүй байхдаа охиныхоо зурж байсан зургуудыг олжээ. Түүний охин нь зургандаа өөрийнхөө хүсэж, мөрөөдөж байгаа сайхан сэтгэл, хайраар дүүрэн “Эелдэг ертөнц”-н талаар дүрсэлж, бичсэн байв. Үүнийг харсан Эдвардын сэтгэл нь хөдлөж, охиныхоо дурсгалд зориулан “Сайхан сэтгэлийг түгээе” гэдэг уриалгыг төрөлх Anaheim хотынхоо өнцөг булан бүрт байрлуулж эхэлсэн байна. Энэ нь олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөөд зогсохгүй, улс төрч Tom Tait-д урам зориг өгч, хотын дарга болоход нь тусласан ажээ.

Tom Tait 2010-2018 оны хооронд Anaheim-н хотын даргын албан тушаалыг хашсан бөгөөд тус хугацаандаа хотоо “Эелдэг хот” болгон алдаршуулсан байна. Далай лам хүртэл өөрийн 80 насны ойгоо тус хотод тэмдэглэж байжээ. Тэрээр хамгийн анх, Edward Jaievsky-н дэвшүүлсэн уриалга болон охиных нь хүсэл зорилго дээр үндэслэн өөрийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж байсан ба түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж чадсан байна.

Одоо бол тус “Эелдэг хот”-н иргэд маш олон эерэг зүйлсийг түгээн дэлгэрүүлэгч, үлгэр жишээ хот болжээ. Жишээлбэл, Мартин Лютер Кингийн өдрөөр тус хотын багш, ажилчид, сурагчид амрахын оронд өндөр настнуудын асрамжийн газар очиж туслах, мод тарих, дуу дуулах гэх мэт олон сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Мөн тэд бүгд нэгэн дуугаар “Сайхан сэтгэлийг түгээн дэлгэрүүлцгээе” гэж уриалж байсан юм.

Эх сурвалж: Good news network

Бэлтгэсэн: О.Ми