4000 гаруй Монгол Залуус “ХАМТДАА ХӨГЖИЖ, ХАМТДАА УРАГШИЛАХ”-г уриалж флаш моб хийх гэж байна

0
20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Англи хэлтэй залуус” болон  “Ажилтай оюутан” хөтөлбөрийг зохион байгуулахаар болсон билээ. Түүнчлэн 4,000 залууст үнэ төлбөргүйгээр англи заах “Англи хэлтэй залуус” хөтөлбөр энэ сарын 1-нээс эхэлсэн. Тэгвэл энэ хөтөлбөрийн хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа өнөөдөр тус хөтөлбөрийн хичээлийн үйл явцтай танилцаж, хөтөлбөрийн залуустай уулзсан байна.

Тэрээр залууст ажилч хичээнгүй байх нь эргээд өөрсдөд нь хэрэгтэй гэдгийг сануулахын хамт “Залуу хүн завгүй байх тусмаа ихийг сурдаг” гэдгийг онцолж байсан юм. Мөн тэрээр ирэх Даваа гаригт тус хөтөлбөрийн 4000 гаруй суралцагч Их эзэн Чингисийн талбайд цуглан флаш моб хийх гэж байгаа талаар дурдлаа.

Тэрээр:

– Ер нь бол манай залуучууд өөрсдөө уралдаан тэмцээн болон бусад ажилуудад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тэгэхээр манай хөтөлбрийнхөн “эерэг Монгол” хөтөлбөртэй хамтарч байгаа ба тус багийнхан дундаас анх энэ флаш мобын санааг гаргаж ирэн зөвлөлдсөний үндсэн дээр хэрэгжүүлэхээр болсон. Ер нь манай ажлын хэсэг өдөр болгон сургалтынхаа дараагаар хуралдаж, хөтөлбөрт хамрагдаж байгаа залуустаа аль талаас нь ямар сургалт орох, залуусыгаа хэрхэн чадавхижуулах талаар зөвлөлддөг. Харин флаш моб гэдэг маань өөрөө нэгдүгээрт хөдөлгөөн хийнэ, хоёрдугаарт багаар ажиллах чадварыг суулгадаг учраас ихэд дэмжигдсэн. Одоо бид ирэх Даваа гаригийн буюу 8-р сарын 12-ны өглөө 7 цагт энэхүү флаш мобоо хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Мөн энэ удаагийн флаш мобоор “Монголын ирээдүйн залуучууд бид хамтдаа хөгжье, хамтдаа урагшилъя, хамтдаа суралцъя” гэж уриалах байгаа.

МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Үүрийнтуя нь мөн “англи хэлтэй залуус” болон “эерэг Монгол” хөтөлбрүүдийн гол зорилгын тухай манай сайтад онцолсон юм. “- өнөөгийн нийгмийн ихэнх мэдээллүүд нь сөрөг байгаа. Тиймээс Монголчууд бид эерэг болох ёстой, түүнчлэн бид энэ 4500 залуучуудыгаа бүгдийг нь эерэг болгох зорилготой ажиллаж байгаа. Нэгт бид тэр бүх хүмүүст сурах арга барил олгох зорилготой бол нөгөөд бид залуучуудыгаа эерэг болгоход туслах, дэмжих зорилгоор ажиллаж байна” гэсэн ба залуусыг еэрэг болгох гэж байгаагийн хувьд өөрсдийн үйл ажиллагаанд эерэг чиглэлийг баримтлан эх оронч хүнийг бий болгохыг зорьж байгаа илэрхийлж байсан юм. Тэрээр эх орон ч гэхээр “би эх оронч” гэж цээжээ дэлдээд байх биш гэдгийг онцолж адгалаад газар унасан хогийг газар аваад хийдэг, гудамжинд шүлсээ хаядаггүй байх, нийгмийн идэвхитэй байх гэх мэт эерэг зүйлст залуусыг уриалж байлаа.

Мөн тэрээр тус хөтөлбөрийн төгсгөлд хөтөлбөрт хамрагдсан залуусын сурч мэдсэн зүйлсийг олонд таниулах зорилгоор Англи хэл дээрх илтгэл, мэтгэлцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлж байв. Тэрээр, “- нэгт хүүхдүүд илтгэл тавьж болж байгаа юм. Мөн мэтгэлцээн зохион байгуулж болж байгаа. Энэ нь нэг талаас залуус өөрсдийн сурсан мэдсэнийг харуулах ба нөгөө талаас тэдгээр залуусаас бусад нь суралцаж, үлгэр жишээ авна гэж найдаж байна.” гэж хэлсэн ба мэдээж хөтөлбөрийнхөө төгсгөлд залуусыг Ерөнхийлөгчтэй уулзуулахыг зорьж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хүрээнд 16-30 насны 4,500 гаруй залууст англи хэлийг үнэ төлбөргүй, нэгдсэн системээр, өдөрт зургаан цагаар заах бөгөөд хөтөлбөр нийт 21 хоног үргэлжлэх ажээ. Мөн тус сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадна эерэг хандлага хувь хүний хөгжлийн сургалтуудад залуусыг нэмэлтээр хамруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Бэлтгэсэн: О.Ми