G-Mobile “Монгол чат” -компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

0
25

Үндэсний сошиал аппликейшн “Монгол чат”  зах зээлд нэвтрээд удаагүй байгаа билээ. Гэсэн хэдий ч хэрэглэгчдийн тоо нь зуун мянга давсан бөгөөд үзүүлэлтээрээ Монголын мэдээлэл технологи, финтек салбарт анхдагч аппликэйшн болж байгаа юм.

Хэрэглэгчээ дээдлэдэг, инноваци төвтэй үндэсний компаниуд хэдийнээ “Монгол чат”-ын хамт олонтой хамтын ажиллагаа эхлүүлээд байгаа аж.

Энэ удаад үндэсний дата оператор  “G-Mobile” –тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

“Монгол чат” аппликейшнийг үүсгэн байгуулагч Б.Габит,  Үндэсний операторын “G-Mobile”-ын  гүйцэтгэх захирал  С.Баярсайхан нар гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр сэтгэгдлээ хуваалцлаа.

Б.Габит: “Хятад “Wechat”,  АНУ-д  “ Facebook chat”, Солонгосд “Kakoa” зэрэг аппликейшн байдаг бол Монголдоо бид “Монгол чат” хэмээх аппликейшнийг өлгийдөн авч байна. “Монгол чат” нь мэдээллийн нууцлал өндөр, төлбөр тооцооны хувьд бүх зүйл банкаар дамжин ямар нэг сервирт  хадаглахгүй  дэлхийн стандартыг бүрэн хангаснаараа онцлог юм. Мөн өнөөдөр үндэсний оператор “G-Mobile”-тай хамтраж ажиллах болсондоо туйлын баяртай байна. Бүгдэнд нь амжилт хүсье”

С.Баярсайхан: “Бид  “Монгол чат” компанитай хатран ажиллах гэж байгаадаа таатай байна. Монголын үндэсний төлбөр тооцооны нэгжтэй болж байна гэж үзэж байна. Ингээд цаашдаа “Монгол чат” аппликейшн маань дэлхийд гарахыг хүсэн ерөөе. Бид  медиа, үүрэн холбоо компанийхаа зүгээс бүрэн дэмжиж ажиллах болно.”