Кубад суралцах Монгол оюутнуудад тэтгэлгийг нь гардуулав

0
16

Тэтгэлэг гардуулах үеэрээ тэрбээр, Карибын тэнгисийн Куба Улс нь дэлхийн олон улс орноос залуу оюутныг сургаж буйг дурдаж, улс орнуудын боловсон хүчинг бэлтгэх ажилд хувь нэмэр оруулахын төлөө хичээдэг талаар ярьсан юм.

Мөн Куба Улсаас өөрийн боломжид тулгуурлан олгодог ч өндөр ач холбогдол бүхий энэхүү дээд боловсролын суралцах тэтгэлэг нь Монголын болон хөгжиж буй орнуудын хүний нөөцийн хөгжилд шууд хувь нэмрээ оруулдаг юм гэв. Энэ нь их удирдагч Фидел Кастро Рузын үзэл санаа болон түүний асар их хүч хөдөлмөрөөр бий болгосон эв санааны нэгдлийн залгамж мөн хэмээн онцоллоо.

Түүнчлэн Кубын Хувьсгалын нэгэн жарны замналд Монголын 160 гаруй оюутнууд анагаах ухаан, шүдний өвчин судлал, инженер, эм зүй, биеийн тамир гэх мэт мэргэжлээр суралцан төгссөн түүхтэй. Энэ удаагийн 3 тэтгэлгийн 2 нь Анагаах ухаанаар суралцах бол үлдсэн 1 нь Биохимийн мэргэжлээр суралцах аж. Мөн өнөөдрийн байдлаар, Кубад 16 Монгол оюутан суралцаж байгаа билээ.