Аварга хулсны баавгай “ИХЭР” бамбарууш төрүүлжээ

0
9

Өнгөрсөн пүрэв гаригт Белгийн амьтны хүрээлэн дэхь аварга панда хоёр ихэр бамбарууш төрүүлсэн байна. Pairi Daiza хэмээх тус амьтны хүрээлэнгийн мэргэжилтнүүд эрэгтэй, эмэгтэй ихэр бамбарууш төрнө гэдэг маш ховор үзэгдэл гэдгийг онцолж байлаа.

Эх баавгайн нэрийг “Хао Хао” гэдэг бөгөөд Хао Хао болон ихэр бамбаруушнуудыг одоогийн байдлаар хяналтанд байлгаж байгаа юм байна. Pairi Daiza-н мэдээлснээр төрсний дараах хэд хоног нь хулсны баавгайнуудын хувьд маш эрсдэлтэй байдаг болохоор тэдний хяналтанд байлгаж байгаа аж.

Giant panda

Pairi Daiza амьтны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Эрик Домб, “ихэр төрүүлэх нь өнөө үед тун ховордож байгаа үзэгдэл юм. Харин саяхан болсон онцгой үйл явдал нь бидний хувьд тун гайхалтай мэдээ байлаа. Бид маш их бахархаж байна” гэжээ.

Эрэгтэй бамбарууш нь 160 грамм жинтэйгээр эхэлж төрсөн бол эмэгтэй бамбарууш нь 2 цагийн дараа 150 грамм жинтэй төрсөн байна. Тус амьтны хүрээлэнгийнхэн Хао Хао-г бага зэрэг амраахын тулд нэг удаадаа нэг л бамбаруушийг түүнтэй хамт үлдээж байгаа ба тэр хооронд нь нөгөө бамбаруушийг нь инкубаторт хийж, угжаар хооллож байгаа ажээ.

Хао Хао панда өмнө нь нэг бамбарууш төрүүлж байсан ба энэ удаагийн ихрүүд түүний хоёр дахь болон гурав дахь бамбарууш болж байгаа юм. Мөн тус пандаг амьтны хүрээлэнд амьдруулахаар 15 жилийн хугацаатай Хятадаас түрээслээд байгаа ажээ.

Нэмэлт мэдээлэл дуулгахад Дэлхийн зэрлэг амьтдын сангаас зэрлэг байгальд 2000 хүрэхгүй хулсны баавгай үлдсэн гэж мэдээлсэн байна. Харин аварга хулсны баавгайны хувьд 2016 онд ховордож байгаа статусыг нь Байгаль хамгаалах олон улсын холбооноос “нэн ховор” болгож өөрчилжээ.

Эх сурвалж: BBC агентлаг

Бэлтгэсэн: О.Ми

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here