Гадаад худалдаа 1.06 тэрбум ам.долларын ашигтай гарчээ

0
8
New or Used Shipping Containers Can Be Used for Different Applications

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 8,078.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.4 хувиар буюу 696.4сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1,064.3 сая ам.доллараар  эерэг гарчээ.

Монгол Улс 2019 оны эхний 7 сард дэлхийн 143 улстай худалдаа хийснээс 62 улсад бараагаа экспортлож, 138 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон аж.

ЭКСПОРТ :Экспорт 4,571.5сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 454.8сая ам.доллараар буюу 11.0 хувиар өсчээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 334.1 сая ам.доллараар, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 51.5сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 45.2 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлсөн байна.

Импорт: Импорт 3,507.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 241.6 сая ам.доллараар буюу 7.4 хувиар өссөн.

Холбоотой Зураг

Эрдэс бүтээгдэхүүний импорт 47.8 сая ам.доллараар, авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 162.2 сая ам.доллараар, хуванцар болон түүгээр хийсэн зүйлс, хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 27.9 сая ам.доллараар тус тус өссөн ба ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 44.9 сая ам.доллараар, аж үйлдвэрийн төрөл бүрийн барааны импорт 19.4 сая ам.доллараар тус тус буурсан хэмээн ГЕГ-аас мэдээллэв.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here