Түүхэн гэрэл зургийг шинэчлэх “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөр эхэллээ

0
16
Тус хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын фото сэтгүүлчдээр дамжуулан өнөө цагийн Монгол орныг олон улсад эерэгээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.

“Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт, ОХУ, БНХАУ, Япон, Турк, БНСУ, Монголын 20 орчим хэвлэлийн гэрэл зурагчид хамрагдаж байгаа бөгөөд наймдугаар сарын 12-20-нд Улаанбаатар хот-Төв аймаг-Хэнтий (Их эзэн Чингис хааны өлгий нутаг)-Дорнодын (Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд) чиглэлд ажиллах аж.