Дэлхий дээрх хамгийн өхөөрдөм 6 амьтад

0
19

Та өхөөрдөм амьтдад дуртай юу? Өхөөрдөм амьтад цаанаасаа л хүний сэтгэлийг татахаар төрсөн мэт санагддаг л биз дээ? Тэгвэл танд зориулж Earth & World сайтын онцолсон дэлхийн хамгийн өхөөрдөм 6 амьтдыг танилцуулж байна.

  1. Перси муур

Перси муур нь бусад муурны үүлдрийн дунд хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог бөгөөд ааш зангийн хувьд ч хамгийн найрсаг эелдэг гэдгээрээ алдартай ажээ. Тэдний том нүд, торгомсог үс зэрэг нь яалт ч үгүй хэний ч хайрыг татдаг байна. Мөн тус үүлдрийн муурыг арчлахад маш хялбар бөгөөд байнгын анхаарал шаарддаггүй ажээ.

  1. Цөлийн үнэг

Цөлийн үнэг нь үнэг гэхээсээ илүү муур болон нохойтой адил харагддаг. Том чих, жижиг бие, хурц хараатай том нүд нь энэ амьтныг тун өхөөрдөм болгодог байна. Энэ үнэг нь гэрийн тэжээвэр амьтан биш боловч зарим оронд гэртээ тэжээхийг зөвшөөрдөг ажээ. Тэжээвэр үнэгнүүд нь тун эелдэг бөгөөд гаварнууд нь дэлхийн хамгийн өхөөрдөм амьтанд зүй ёсоор багтдаг байна. Сонирхуулхад энэ үнэг нь Zootopia хүүхэлдэйний Финник үнэг юм 🙂

  1. Туулай

Хурц үзүүртэй, урт чих, өхөөрдөм урд шүд, гялтганасан нүд. Энэ бүгдийг сонсоод хэн ч байсан хамгийн түрүүнд “туулай”-г бодох нь гарцаагүй. Түүний тансаг, сорлог үс, хөнгөхөн үсэрч дэгдэх тэр л мөчийг нь харахад хэний ч сэтгэл хайлж урсах биз ээ. Үслэг бөмбөлөг гэмээр хөвсгөр туулайнууд нь олон янзын өнгө, үүлдэртэй байдаг бөгөөд тэдний нялх үрс нь хамгийн хөөрхөн амьтдын нэг юм.

  1. Померан үүлдрийн нохой

Померан бол нохойны үүлдрүүдийнхээ дунд яг л Перси муур шиг гэсэн үг. Тэд бол хамгийн хөвсгөр, зөөлхөн, торгомсог үстэй, ааль зангийн хувьд тун өхөөрдөм, сэргэлэн байдаг ажээ. Тэд хүний үг үйлдлийг тун сайн ойлгодог тул заримдаа түүнийг “тоглоомон нохой” гэж нэрлэх нь байдаг байна. Мөн алдартай одууд хүртэл Померан нохойг тэжээх трэнд гаргаж ирж байжээ.

  1. Улаан хулсны баавгай

Энэхүү нэн ховор амьтан зөвхөн Гималайн нуруунд л амьдардаг бөгөөд энэ амьтныг харж байсан цөөхөн хүн л түүний хамгийн өхөөрдөм амьтдын нэг болохыг мэддэг байна. . Улаан хулсны баавгай цагаан өнгийн судалтай, өтгөн сүүлтэй, богино хөлтэй, хүрэн улаан өнгөтэй байдаг ажээ. Мөн энэ амьтан нь хэдий хулсны баавгай гэж нэрлэгддэг боловч, хар цагаан хослосон найзтайгаа тийм ч адилгүй юм. Аварга пандагаас ялгаатай нь тус хулсны баавгай маш жижиг бөгөөд ойролцоор нохой шиг жижигхэн байдаг ажээ. Саяханыг болтол Улаан хулсны баавгайн арьсаар хийсэн үслэг эдлэлээр гоёх нь тун алдартай байсан боловч, түүнийг нэн ховордсон амьтны тоонд орох үед хориглосон байна. Сонирхуулахад Кун Фу панда хүүхэлдэйн киноны ШиФу багшийг улаан хулсны баавгайг дүрсэлж хийжээ.

  1. Цасны үнэг

Цасны буюу Арктикийн үнэг нь эрс тэрс уур амьсгалд тун сайн дасан зохицдог амьтдын нэг юм. Тэрээр жилд хоёр удаа өөрийн үслэг арьсаа засдаг бөгөөд улирлаасаа хамаарч өнгө нь ч өөр өөр байдаг байна. Өвлийн улиралд үс нь маш зузаан, цасан цагаан өнгөтэй байдаг бол зуны цагт арьс нь нэлээд нарийн ширхэгтэй, бор хүрэн өнгөтэй болдог ажээ. Том чихтэй, өтгөн өтгөн сүүлтэй, өхөөрдөм энэ амьтан нь таны сэтгэлийг өөрийн эрхгүй татах биз ээ.

Бэлтгэсэн: О.Ми

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here