Монголоос Европын бүх чиглэлийн галт тэрэгний тасалбар авч болохоор боллоо  

0
89

ОХУ-ын орон нутгийн бүх чиглэлд болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ улсууд, Европын орнууд, Хятадын зарим хотууд руу аялах зорчигчийн галт тэрэгний ирэх, буцах тасалбарыг УБТЗ-ын Зорчигч тээврийн Тасалбарын төвөөс худалдан авах боломжтой болсон байна.

Ингэснээр иргэд илүү шуурхай хурдан хугацаанд Европийн орон руу зорчих эрхтэй боллоо.

Хэрвээ та захиалгаа биечлэн очиж өгөх боломжгүй бол 21-242471 утсаар өгөх боломжтойг дуулгахад таатай байна.