Сайжруулсан түлш худалдан авах картыг ирэх сарын 1-нээс өрхүүдэд тараана

0
311

Нийслэлийн зургаан дүүрэгт ашиглах сайжруулсан түлшийг жигд хуваарилах зорилгоор “Сайн түлш” нэртэй картыг ирэх сарын 1-нээс айл, өрхөд үнэгүй тараахаар болжээ.

“Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшээ 40 дундын хангамжийн төв, 500 гэрээт борлуулагчаар дамжуулан иргэдэд нийлүүлэх юм. Мөн иргэд гэрээт борлуулагчаас дээрх картаар нэг удаад 3-4 тонн түлш худалдан авах боломжтой.

сайжруулсан түлш зурган илэрцүүд

Одоогоор “Тавантолгой түлш” компани нийслэлчүүдийн нэг сар гаруйн хэрэглээ болох 150 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн байна. Үүнээс гадна сайжруулсан түлш бэлдэх 500 мянган тонн түүний эд нөөцөлжээ. Мөн үйлдвэр тасралтгүй ажиллаж байгаа учраас сайжруулсан нүүрсний хомстол үүсэх, үнэ нэмэгдэх эрсдэлгүй гэж холбогдох албаныхан үзжээ.

сайжруулсан түлш зурган илэрцүүд

Түүнчлэн сайжруулсан түлш борлуулах цэгийн байршил, хэрэглэх, хадгалах заавар зэрэг мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор гар утасны аппликейшн хөгжүүлж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here