“Ханбогд кашимер” ХХК сүлжмэлийн үйлдвэрээ нээлээ

0
7

Ноос, ноолуурын “Ханбогд кашимер” ХХК өчигдөр Сүлжмэлийн үйлдвэрээ нээсэн байна. Тус үйлдвэр нээгдснээр  200 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, нийт 500 гаруй ажилтантай болж байгаа юм.

 Энэ үйлдвэр өмнө нь ноос ноолуур угаах, самнах үйл ажиллагааг эрхэлдэг байсан бол одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Монгол Улсын Засгийн газраас “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг жишээнд  “Ханбогд кашимер” ХХК-ийн Сүлжмэлийн үйлдвэр орж байна хэмээв.

Түүнчлэн “Ханбогд кашимер” ХХК  нь сүлжмэл бүтээгдэхүүнээ Европ, Америкийн зах зээлд экспортлохоор Герман, Итали, Монголын дизайнеруудтай хамтран ажиллаж байгаа аж.

Мөн 12 аймагт түүхий эд бэлтгэлийн өөрийн төлөөлөгчтэй, Монгол Улсын түүхий ноолуурын зах зээлд 20 жил ажиллаж буй туршлагатай, анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ 70 хувь нь Европийн зах зээл рүү, тэр дундаа Итали улсад экспортолдог аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here