ХОНГКОНГ чиглэлийн ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

0
30

Улаанбаатар-Хонконг чиглэлийн нислэг хөөрснөөс хойш гурван цаг 25 минутын дараа МИАТ-д мэдэгдэл иржээ.

Тодруулбал, ХонгКонгод нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаан хүрээгээ тэлэн өргөжиж буйтай холбогдуулан ХонгКонгийн олон улсын нисэх буудал нислэг хүлээн авах боломжгүй болж түр хугацаагаар хааж байгаагаа зарласан байна. Энэ тухай тус нисэх буудал 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-ХонгКонг чиглэлийн ОМ2971 аяллын нислэг хуваарьт цагийн дагуу Улаанбаатар хотоос хөөрснөөс хойш 3 цаг 25 минутын дараа МИАТ компанид мэдэгдсэн байна.

Иймд өчигдөр ниссэн ОМ2971 аяллын нислэг зэргэлдээх Гуанжоу хотод 17:52 цагт газардаж, түлш болон хоолны үйлчилгээ аван 20:15 цагт Улаанбаатарын чиглэлд хөөрч, 23:55 цагт “Чингис Хаан” нисэх буудалд буухаар төлөвлөж байна.

Эсэргүүцлийн жагсаалын улмаас Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал гадагшаа чиглэсэн бүх нислэгээ зогсоож, түр хугацаанд нислэг хүлээж авах боломжгүй болжээ.

Мэдээллийг Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.