ШУУД: Залуус ЭЕРЭГ ХАНДЛАГА түгээхээр нэгдэж байна

0
35

https://www.facebook.com/photo.php?fbid=10219099970707545&set=pcb.10219100067669969&type=3&theater

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хүрээнд 4500 оюутан залуус эерэг хандлагыг нийгэмд түгээхээр өнөөдөр Сүхбаатарын талбайд нэгэн зэрэг Flash Mob хийлээ.

Түүнчлэн тус үйл ажиллагааны үеэр “Монгол хүний хөгжил Монголын ирээдүй” “Улсын хөгжил хувь хүний хөгжлөөс хамаардаг” “Хоггүй утаагүй, ногоон байгууламжтай, ан амьтдаар баян, уул ус нь байгалиараа, эрүүл аюулгүй орчинтой, хүн ард нь амгалан, монголын төлөө эх орноо хайрлацгаая” хэмээх гурван уриалгыг бусдад уриаллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх” Үүрийнтуяа: Англи хэлтэй залуус хөтөлбөр цаг үеэ олсон хамгийн зөв асуудал байсан. Өнөөдөр бид 4000 байгаа бол цаашдаа 40,000 болж нийгэмд эерэг хандлагыг түгээх болно. Эртэч Монгол, Эерэг Монголын төлөө хамтдаа хичээцгээе гэв.

Мөн Сүхбаатарын талбайд цугласан 4500 оюутан залуус дуу нэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчдөө баярлалаа хэмээн талархсанаа илэрхийлэв.

Зургийг Хийморь Л.Даш