Алдарт “Жеймс Бонд”-н бугуйн цагийг худалдаалах гэж байна

0
13

Маргааш буюу 8-р сарын 15-ны Пүрэв гаригт, алдарт “Жеймс Бонд” цувралд ашиглагдаж байсан Rolex брэндийн бугуйн цагийг дуудлага худалдаагаар худалдаалхаар болсон байна. Тус цаг нь Submariner 6538 загвар бөгөөд алдарт Dr.No-н бүтээл ажээ.

Тус цагны анхны үнэ 280 мянган доллар ба сайн чанарын ган эдлэл цуглуулагчид тус цагийг кинонд ашиглагдаагүй байсан ч 150-280 мянган доллараар үнэлэгдэх байсан гэж үзэж байгаа аж. Учир нь тус цаг нь өөрөө 1958 оны бүтээл бөгөөд ган хийц цуглуулагчдын хувьд цуглуулгыг нь чимэх маш сайхан бүтээл болох юм байна.

Цагийг худалдаалах гэж буй дуудлага худалдааны сайтад тэмдэглэсэнээр “тус цагны бор өнгө нь бага зэрэг гандсан ч цагны фосфор гэрэлтүүлэгч нь хэвээрээ байгаа” гэжээ. Мөн цагнаас гадна Бондын цувралуудад ашиглагдаж байсан “Aston Martin DB5” загварын машиныг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа бөгөөд 6 сая доллараар үнэлэгдэж байгаа юм байна.

Rolex Submariner 6538 загварыг “Thunderball” болон “From Russia With Love” зэрэг ангиудад нь ашиглаж байсан ба дуудлага худалдааг АНУ-н Калифорни мужийн Монтерейд зохион байгуулсахаар болжээ.

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: О.Ми