Зочид буудал шүүмжлэх АЖИЛ-д НОХОЙ шалгаруулж авна!

0
11

Ажилд нохой шалгаруулж авна гэдгийг хараад та гарчиг өгөхдөө алдсан байна гэж бодсон нь лавтай. Гэхдээ үнэхээр л нохой шалгаруулж авах гэж байгаа гэнэ.

Hotels.com дэлхийн олон орны зочид буудлуудыг нэгтгэсэн платформ юм. Энэхүү сайтаар дамжуулан өөрийн хүссэн зочид буудлаа сонгон захиалга өгөх боломжтой юм байна. Харин энэхүү сайт нь нэгэн шинэ ажлын байр зарласан нь “шүүмжлэгч нохой” ажээ.

“Шүүмжлэгч нохой”-ны ажил бол ердөө эзэнтэйгээ хамт заагдсан зочид буудалд байрлан чанарыг нь дүгнэх. Тэдний хийх зүйл бол ердөө л хамтдаа тус зочид буудлын нохойны ор нь тухтай эсэх, нохой салхилуулах, цэвэрлэх, арчлах, хооллох гэх мэт үйлчилгээнүүд нь хэр чанартай эсэх талаар дүгнэж, зургийг нь аван Hotel.com-д байршуулах ёстой ажээ.

Hotels.com-н ерөнхий менежер Liz Oakman энэхүү зарынхаа тухай, “бид нохойнууддаа маш их хайртай билээ. Тиймээс нохойтойгоо аялагчдийн тоо жил ирэх тусам нэмэдсээр байгаад огт гайхах хэрэггүй байх. Hotels.com-н зүгээс та болон таны бяцхан найзын олсон нохойнд ээлтэй, сайхан газрыг “Нохойнд ээлтэй шилдэг зочид буудал” буландаа оруулахдаа баяртай байх болно. Мөн түүгээр ч зогсохгүй олон зүйл хүлээж байгаа” гэжээ.

Энэхүү сонгон шалгаруулалтанд оролцхын тулд таны нохойнд хоёр л шаардлага тавигдана. 1-т дэлхийгээр аялсан туршлагатай байх. 2-т аливаа чанартай үйлчилгээг таньдаг байх. Хэрвээ та энэхүү ажлыг сонирхож байвал, нохойнд ээлтэй гэж бодсон зочид буудалд авахуулсан зургаа инстаграм хаягтаа @hotelsdotcom гэсэн хаштагтай оруулахад л болох ажээ.

A globe-trotting dog is wanted to em-BARK on dream quest – reviewing canine hotels. See SWNS story SWBRdog. The top dog will be required to offer their four-legged insights on walkies, comfy bedding, pampering services – and top quality bones. Together with their owner, they will post their hotel reviews on a leading accommodation website. The new position of ‘canine critic’ at Hotels.com will give one lucky hound the chance to try out 10 of the world’s most dog-friendly hotels. And there are just two requirements – they must be a bone-a-fide dog and have a taste for international travel.

Тус шалгаруулалт нь энэ сарын 25-нд дуусах бөгөөд сонгогдсон нохой нь эзний хамт дэлхийн хамгийн нохойнд ээлтэй гэсэн 10 зочид буудалд амрах эрхийн бичгийг авах юм байна.

Тус сонгон шалгаруулалтын тухай доорх бичлэгээс эсвэл Hotels.com-с лавлаарай.

Бэлтгэсэн: О.Ми