ЛЭДИ ГАГА буудалцаанд хохирсон хотууд дахь сургуулиудын төслийг САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР болжээ

0
12

Саяхан АНУ-ын нэлээд хотуудад буудалцаан болж олон хүн хохирсон билээ. Тэгвэл энэ асуудлыг Оскарын шагналт жүжигчин, алдарт дуучин Лэди Гага боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа муу байгаатай холбоотой гэж үзэж байгаа аж. Тиймээс тэрээр тус буудалцаан болсон El Paso, Ohio, Dayton зэрэг хотууд дахь сургуулийн төслүүдийг санхүүжүүлхээр болсон байна.

Энэ долоо хоногийн эхээр Лэди Гага өөрийн “Born This Way” сан болон бусад хандивлагчдын хамт тус хотуудын сургуулиудад санхүүжилт хийхээр болсон талаараа өөрийн Фэйсбүүк хуудсандаа мэдэгджээ. Мөн тэрээр тус постоороо дамжуулан гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр, “миний зүрх сэтгэл биднийг хэтэрхий эрт орхин одсон тэр л хүмүүс болон тэдний ард үлдсэн гэр бүл, хайрт хүмүүс, хамт олоны төлөө цохилж байна. Хүн болгон хуулийн дагуу энэ нийгэмд өөрсдийгөө аюулгүй гэдгээ мэдрэх эрхтэй. Тиймээс энэ цаг мөчид би, өөрийн уй гашуу, уур бухимдлаа итгэл найдвар болгон чиглүүлмээр байна. Бид бие биенийхээ болон өөрсдийнхөө төлөө байдаг тэр л итгэл найдвар” гэжээ.

A note to Dayton, El Paso, and Gilroy:My heart goes out to those who were taken from us too soon and to their…

Posted by Lady Gaga on Friday, August 9, 2019

Мөн тэрээр энэ бүх хэцүү зүйлсийн ард хэн ч байсан тэнхээтэй, ялангуяа сэтгэл санаагаараа эрүүл чийрэг, сэтгэлийн хаттай байх хэрэгтэйг сануулж байсан ба бие биенээ дэмжин, сэтгэлээ уудлан ярилцаж байхыг уриалсан байна.

Нийтдээ Лэди Гага тус хотуудын 162 сургуулийн төслийг санхүүжүүлхээр болжээ. Түүнчлэн тэрээр буудалцаан болсон хотуудын хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хэн бүхнийг хандивлагч болох боломжтой талаар дурдсан байна.

Бэлтэгсэн: О.Ми