Ш.Энхийн-Од Ази тивийн өсвөрийн шилдэг тамирчдын кэмпэд оролцож байна

0
51
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од бол Монголын сагсан бөмбөгийн шинэ одоор тодроод буй. Тэгвэл тэрбээр наймдугаар сарын 12-18-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй өсвөрийн шилдэг тамирчдын Ази тивийн цугларалтад Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа юм.
Enkhiin-Od Sharavjamts-н зураг.

Дэлхийн мэргэжлийн сагсан бөмбөгийн ноён оргил “NBA”, улс бүрийн бахархал болсон шигшээ багуудын тэмцээнүүдийг зохион байгуулж олон улсад сагсан бөмбөгийг хөгжүүлэх төв байгууллага болох “Олон улсын сагсан бөмбөгийн холбоо-FIBA” хамтран өсөх ирээдүйтэй шилдэг тамирчдын дунд “Basketball without borders” хөтөлбөр, кэмпийг зохион байгуулдаг аж.

энхийн од зурган илэрцүүд

Энэхүү кэмпэд “NBA”-гийн тоглогчид болон шилдэг дасгалжуулагчид оролцон улс бүрээс шалгарсан залуу шилдэг тамирчдад өөрсдийн туршлагаасаа хуваалцдаг нэр хүндтэй арга хэмжээ юм. Энэ удаагийн арга хэмжээнд “NBA”-гийн домогт холбон тоглогчдын нэг Sam Cassel тэргүүтэй тоглогчид Японд хүрэлцэн ирэх гэнэ.

энхийн од зурган илэрцүүд

Улаанбаатар хотноо өнгөрөгч зургадугаар сард зохион байгуулсан “FIBA 3×3 U18 World Cup”-д Монгол Улсын баг амжилттай оролцож, Ш. Энхийн-Од Олон улсын түвшинд “FIBA”-гийн мэргэжилтнүүдийн анхааралд өртөн энэ кэмпэд оролцох урилгыг гардан авчээ. Ш. Энхийн-Одын хувьд 3×3 шигшээ багтайгаа бэлтгэлээ хангаж байгаа ба “Basketball without borders” хөтөлбөрт хамрагдаж ирэнгүүтээ Малайз улсын Сибержаяа хотод болох “FIBA 3×3 U18 Asia Cup”-д эх орноо төлөөлөн оролцохоор болсон байна.