Боловсролын зээлээр суралцаж, гэрээний үүргээ биелүүлсэн 13 мянган иргэний дипломыг чөлөөлнө

0
59

баатарбилэг зурган илэрцүүд

ТӨГСӨЛТ зурган илэрцүүд

Шинжлэх ухаан технологийн салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа. Өмнө шинжлэх ухааны байгууллагуудын тоог цөөлж, бүтэц, орон тооны цомхотгол хийх нэрээр чиг үүргийн бус хүрээлэнгүүдийг хооронд нь нэгтгэж, салган бужигнуулсан байна.

Үүнтэй холбоотойгоор шинжлэх ухааны салбарын байшин савыг өөр байгууллагуудад шилжүүлэх зэрэг тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан шийдвэр гарсан байсан. Үүнийг засаж залруулан шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг тодорхой болгоно. Мөн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх санхүүжилтийг улсын төсөвт суулгах, шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлэх тогтоол батлагдлаа. Үүнтэй холбоотойгоор ирэх есдүгээр сард шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулахаар болж байна.

Холбоотой Зураг

Шинжлэх ухааны байгууллагуудыг нэгтгэх парк байгуулах, нэгдсэн судалгааны лаборатори байгуулах зэрэг шинжлэх ухааны байгууллагуудтай холбоотой томоохон ажил, төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн 2019 оны аравдугаар сард Эрмитажид Монголын түүхтэй холбоотой үзвэрүүдээр үзэсгэлэн гаргахаар боллоо. Холбогдох зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар болсон” гэлээ.