Ирэх сараас орон нутгийн тийзний үнэ дахин хямдарна

0
80

Дотоодын нислэгийн тийзний үнийг үе шаттай бууруулах орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх ажлууд шат дараалалтай хийгдсээр байгаа билээ.

Тэгвэл тус ажлын хүрээнд 9 дүгээр сарын нэгний өдрөөс “Аэромонголиа авиакомпани” орон нутгийн чиглэлийн бүх ангилалын тийзны үнийг дахин 10 хувиар бууруулах тухайгаа ИНЕГ-ын даргад мэдэгдсэн байна.

Аэромонголиа авиакомпани зурган илэрцүүд

Тус компанийн хувьд өнгөрөгч долдугаар сард орон нутгийн бүх чиглэлийн бүх ангилалын тийзний үнийг 10 хувиар бууруулах шийдвэр гарган хэрэгжүүлээд байсан юм.

“Аэромонголиа авиакомпани” Өлгий, Ховд, Алтай, Улаангом,  Мөрөн, чиглэлүүдэд ERJ-145  агаарын хөлгөөр нислэг үйлддэг байна.