ҮСХ: Нэг өрхийн сарын дундаж орлого 194.4 мянган , зарлага 203.5 мянгаар өссөн байна

0
68

Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх долдугаар сарын судалгааг танилцуулсан байна.

Тус судалгаанаас харахад, нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 194.4 мянган төгрөгөөр өсчээ. Өрхийн орлого өсөхөд цалин хөлсний орлого 121.2 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн юм.

мөнгөний зураг зурган илэрцүүд

Тодруулбал: Өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2019 оны хоёрдугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100.9 мянган төгрөгөөр буюу 9.6%-иар өссөн үзүүлттэй байна.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 203.5 мянган төгрөгөөр өсөв. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 159.4 мянган төгрөгөөр өссөн нь голчлон нөлөөлжээ.

Өрхүүдийн мөнгөн орлогоор бүлэглэн авч үзвэл, 2019 оны хоёрдугаар улиралд:

  • 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 38.5 мянгаар
  • 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 20.9 мянгаар тус тус буурчээ.

Харин 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 24.6 мянга, 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 39.9 мянгаар нэмэгдсэн аж.