Taylor Swift өөрийн ШҮТЭН БИШРЭГЧ охиныхоо сургалтын төлбөрийг төлжээ

0
7

Ayesha Khurram бол Канадын Онтарио дахь Ватерлоо Их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн 2-р курсийн оюутан юм. Тэрээр оюутнуудад олгох тэтгэлгийн хэмжээг танасанаас болж ирэх семестрийнхээ мөнгийг цуглуулах хэрэгтэй болжээ.

Түүний ээж нь бөөрний архаг өвчтэйгөөс гадна гэр бүл нь Пакистанаас цагаачилж ирээд удаагүй тул эцэг эх нь хоёулаа тун бага орлоготой ажил хийдэг байна. Тиймээс тус оюутан өөрөө сургалтын төлбөрөө олхоор хичээж эхэлсэн юм.

Тэрээр найзынхаа санал болгосноор, сургалтын төлбөрийн хандив босгохоор Paypal данс нээжээ. Харин нээснээс нь хойш хэдхэн цагийн дараа “Ayesha, үргэлжлүүлэн сураад бай охин минь! Хайртай шүү!” гэсэн утга дор $6,386.47 –н хандив дансанд нь орсон байна. Ayesha-н сургалтын төлбөрийг бүхэлд нь төлж болхоор тус хандивыг гарцаагүй Taylor Swift өгсөн байжээ.

Ayesha анх 2009 онд Пакистанд байхдаа Taylor Swift-н дуунуудад дуртай болж, улмаар түүнтэй сошиалаар найз болж, ижил төстэй мэдээллүүдийг нийтлэх болсон байна. 2018 тус оюутан гэр бүлийн хамт Онтариод нүүж ирсэн ба тус онд болсон Taylor Swift -н тоглолтон дээр Taylor түүнийг тайзны ард талд дуудан уулзаж байжээ.

Тус тоглолтонд очихдоо Ayesha, өөрийнх шүтэн биширч явдаг “Од” нь ирээдүйд түүнд маш том тус хүргэнэ гэдгийг төсөөлж ч байгаагүй гэдгээ илэрхийлсэн байна. Мөн тэрээр Taylor-т хандан, “эцэг эхдээ энэ талаар хэлэхэд, тэд итгэж ядан уйлж байсан. Яг л хамгаалагч сахиусан тэнгэр намайг харж байгаа юм шиг санагдаж байна” гэжээ.

Эх сурвалж: Good News Network

Бэлтгэсэн: О.Ми