Trevor Noah: Trump эхнэрээ АЛБАДАН гаргах уу?

0
23

Trevor Noah бол Америкийн алдарт The Daily Show хэмээх хошин нэвтрүүлгийн хөтлөгч, улс төрийн тоймч, хошин шогч, жүжигчин, продюсер юм. Өмнөд Африкаас АНУ-д цагаачилж ирсэн тус жүжигчин нь өдгөө 35 настай ба 2017 он гэхэд “The Hollywood Reporter” сэтгүүлийн онцолсноор, Нью-Йоркийн хэвлэл мэдээллийн хамгийн хүчирхэг 35 хүний жагсаалтад багтаж байжээ.

Trevor The Daily Show нэвтрүүлгийнхээ өчигдөр оройны дугаараар АНУ-н ерөнхийлөгч Д.Трамп болон түүний санаачилсан цагаачлалын бодлогын тухай сэдвийг хөндсөн юм. Тэрээр АНУ-ын тэргүүн хатагтай бол Трампын гэр бүлийнхэн дундаас нэр хүндээрээ #1-т бичигдэх хүн гэдгийг онцолж, Трэворийн түүнтэй ижил тал нь адилхан “цагаач” гэдгийг тодотгож байлаа.

Тэрээр, “Бидэнд нийтлэг зүйл их байна. Бид хоёулаа цагаач хүмүүс. Бас хэрэв Дональд Трамп байгаагүй бол бид хоёулаа энд байхгүй байх байсан. Түүнчлэн бас нэгэн ижил төстэй зүйл гэвэл бид хоёулаа загварын бэлгэ тэмдэг… Би өглөө болгон босч ирэхдээ Трампын цагаачлалын бодлогын тухай сонсдог, гэнэт надаа Трамп Меланиаг албадан гаргах гэж байгаа юм болов уу гэсэн бодол төрсөн. Тиймээс л би Меланиаг онцолж байгаа юм” гэжээ. Үүнийг зурагтаар үзсэн олон иргэд шууд л Твиттер хуудаснаа “Меланиаг битгий албадан гарга” гэсэн утгатай хаштагуудыг ашиглан жиргэж эхэлсэн байна.

The Daily Show-н оргил хэсэгт Trevor Трамп эхнэрээ албадан гаргана гэдэг нь байж боломгүй зүйл мэт боловч сайн бодоод үзэх юм бол түүний гаргаж байгаа бодлогууд нь бүгд түүний эхнэрийн эсрэг байгаа талаар тэр хэлсэн юм.

Меланиа Трамп бол Югославын Бүгд Найрамдах Словен улсаас гаралтай загвар өмсөгч, топ модель бөгөөд тус улсдаа төрж өсчээ ажээ. Тэрээр 1996 оноос АНУ-н байнгын оршин суугчаар амьдарч эхэлсэн ба 2005 онд Доналд Трамптай гэр бүл болж, 2006 онд иргэншлээ солин АНУ-ын иргэн болсон байна.

Бэлтгэсэн: О.Ми