Киноны хорхойтнуудад зориулсан УХААЛАГ ор

0
6

Та кино үзэх дуртай юу? Ялангуяа тавлаг орон дээрээ хэвтээд, дуртай киногоо үзэх бүр ч таатай шүү. Тэгвэл яг тань шиг хүн зориулагдсан 2 дахь үеийн ухаалаг ор худалдаанд гарахаар зэхэж байна.

Италийн архитектор Fabio Vinella болон Hi-Interiors хэмээх тавилгын брэнд хамтран шинэ төрлийн ухаалаг орыг зохион бүтээжээ. Тус ор нь 70 инчийн өргөн дэлгэц, HD дүрслэлтэй проектор, нүдэнд үл харагдахаар байрлуулсан төгс дуугаралт бүхий өсгөгч болон бусад ухаалаг үйлдлийн системүүдийг өөртөө багтаасан байна.

Тус орыг HiBed гэж нэрлээд байгаа ба тус орыг зохион бүтээгчдийн зүгээс, “HiBed -ийн дизайн бол энтертайнмэнт болон эрүүл мэндийн хяналт шинжилгээний хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон орчин үеийн ухаалаг орны загвар юм” танилцуулах хэвлэлийн бага хурал дээр мэдээлжээ.

Hibed нь мөн өөртөө гэрэлтүүлэгч, өндөр нам тохируулагч, автомат хөшиг, дуу хоолойн удирдлага, WiFi холболт зэргийг суурьлуулсан бөгөөд аливаа хэрэглэгчийн ая тухтай амрах бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг тус хамт олноос онцолж байлаа.

Хэрвээ та тус орыг хэрэглэгч болсон тохиолдолд зөвхөн кино үзэх, амрах, эрүүл мэндийг байдлыг тодорхойлох гэх мэтээр ашиглахаас гадна “хувийн туслах” үйлчилгээ буюу өглөөний сэрүүлэг, цаг агаарын мэдээ, замын хөдөлгөөний ачаалал, биеийн жинг хэмжих гэх мэт ажил хэрэгт тань тустай бүхий л үйлдлүүдийг сануулах боломжтой ажээ.

Мөн тус хэвлэлийн бага хурлын үеэр, “Бидний мөрөөдөл бол бидний өдөр тутмын амьдралд хэрэг болох ухаалаг төхөөрөмжүүдийг цогцлоосон ертөнцийг бий болгох юм” гэж Hi-Interiors компанийн үүсгэн байгуулагч Иван болон Джанни Талларико нар хэлсэн байна.

HiBed-н үнэ нь 13,800 доллараас эхэлж байгаа бөгөөд ирэх жил худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: О.Ми