Нэгдүгээр ангийн сурагчдын НЭМЭЛТ БҮРТГЭЛ энэ сарын 21-30-ны өдрүүдэд явагдана

0
316
2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг тавдугаар сарын 13-наас 27-ны өдрүүдэд бүртгэсэнбилээ. Тэгвэл  нэмэлт бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдахаар болсон хэмээн Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Холбоотой Зураг

Харин нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулах юм байна. Одоогоор цахим бүртгэлд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 28181 хүүхэд бүртгүүлсэн аж.