“Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо аравдугаар сард хийнэ

0
31

Монголын рок попын домог “Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд хийхээр болсон байна.

Тус хамтлагийнхан 30 жилийн ойдоо зориулж шинэ цомгоо худалдаанд гаргахад бэлэн болгосон бөгөөд, “Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгуудаа дахин хэвлүүлэх юм байна.

Шинэ цомогт нь багтсан шинэ дууны нэг нь “Никитон” хамтлагийн 25 жилийн ойн тоглолтод зориулсан дуу нь аж. Мөн яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Шүлэгч” шүлгэнд “Харанга” хамтлагийн гишүүн,  Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат аялгуу зохиосон

харанга хамтлаг зурган илэрцүүд

“…Одод надад инээгээд байх шиг харагддаг

Модод зөвхөн дуулаад байх шиг сонсогддог

Надад мэдрэгдсэнийг мэдэрсэн хүн үгүй ч

Нартад би ганцаардсан удаа үгүйӨвс бүрийн үнэрийг ялгаж чаддагтаа л

Өвдөлт бүрийнхээ шархыг анагааж эдгэсэн

Үг бүрийн гэрлэн биеийг хардагтаа л

Өдөн бийрийн нулимсыг амилааж сурсанЗагас надад залбираад л байх шиг санагддаг

Зам бүхэн саранд хүргэх шиг бодогддог

Уйлж байхыг минь харсан хүн үгүй чУнахын цагт минь хайрлахгүй хүн үгүй…” гэсэн дуу нь бэлэн болсныг тус хамтлагийнхан онцоллоо.

Холбоотой Зураг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ