Хүүхэд байхдаа “МААНАГДУУ” дүр бүтээж байсан ч, том болоод ОЛНЫГ ШУУГИУЛЖ буй 4 одод

0
30

Бидний багадаа үзэж өссөн кинонуудад нэг гол дүр, нэг эсрэг тал, нэг маанагдуу боловч баяр баясал нэмсэн дүрүүд байдаг байсан. Тэдгээр дүрүүдээс маанагдуу дүрийг бидний сэтгэл зүрхэнд шингэтэл жүжиглэж чадсан хүүхдүүд, том болоод ихэд сэтгэл татах болоод байгаа билээ. Зарим нь бүр гол дүрүүдээсээ ч илүү царайлаг болсон нь харагддаг шүү дээ. Тэгвэл Rankers сайтад, том болоод сэтгэл татам болсон үзүүлэлтээрээ хамгийн дээгүүрт жагсаж байгаа 5 жүжигчдийг та бүхэндээ танилцуулж байна.

  1. Josh Peck

Nickelodeon сувгийн “Дрейк, Жош, Аманда нарын шоу” хэмээх цувралаар олонд ихэд алдаршсан бяцхан жүжигчин маань одоо 32 нас хүрчээ. Тэрээр одоо ч жүжиглэсэн хэвээр байгаа бөгөөд өөрийн YouTube, Snapchat, Vine видео зэрэг хуудсуудаараа дамжуулан шинэ үеийнхэнд ч өөрийгөө таниулаад амжсан байна. Тиймээс хуучин үзэгчид болон шинэ фэнүүдийнхээ дунд алдартай болоод байгаа тэрээр том болоод хамгийн сэтгэл татам болсон жүжигчдийн нэгдүгээр байранд жагсжээ.

  1. Matthew Lewis

Бидний багаасаа үзэж өссөн Харри Поттер киноны Невилл Лонгботтомын дүрд тоглосон тэрээр өдгөө 29 настай ажээ.  Тэрээр бүдүүн, мангардуу, аймхай, царай муутай хүүхдийн дүрийг бүтээж байсан ч түүний өхөөрдөм жүжиглэлт нь бидний сэтгэл зүрхэнд тодоос тод үлдсэн байдаг билээ. Харин 2015 онд Lewis өөрийн гэдэсний булчингуудаа харуулсан зургаар Attitude сэтгүүлийг чимсэн нь олныг ихэд шуугиулсан байна. Зарим эх сурвалжийн мэдэгдсэнээр манай Невилл гол дүр болох Харригийн дүрд тоглосон жүжигчин Даниэль Радклифээс илүү царайлаг болсон талаар олон нийт шуугиж байгаа гэнэ шүү. Ингээд тэрээр манай жагсаалтын 2-р байранд жагсжээ.

  1. Daniel Curtis Lee

Daniel Curtis Lee-г алдарт Nickelodeon сувгийн Ned’s Declassified School Survival Guide цувралын Nelson-Cook-н дүрээр сайн мэдэх байх. Тэгвэл өдгөө 27 нас хүрсэн тэрээр та бүхний мэддэг зузаан шилтэй, бүдүүнээ байхаа больжээ. Одоо тэрээр жүжиглэхээс гадна хошин шогт хүч үзэж, хөгжмийн зохиолч, реппер болсон ба заримдаа загвар өмсөгчийн санал хүртэл авдаг болсон байна. Lee энэ удаад манай жагсаалтын 3-р байранд жагсжээ.

  1. Jonathan Lipnicki

Бидний дунд Stuart Little киноны George Little-н дүрээр илүү алдартай гэж хэлж болох жүжигчин маань одоо 28 нас хүрчээ. Яг үнэндээ бид бүгд түүнийг илүү олон кинонд тоглосоныг нь мэдэж байгаа. Жишээ нь: “Яг Майк шиг” киноны Murph-н дүрд тоглосон гэдгийг нь ч санаж байгаа байх. Том нүдний шил, алтан шаргал үстэй, хамгийн өхөөрдөм дүрд тоглодог байсан тэрээр одоо ч хамгийн үлгэр жишээ жүжигчин хэвээр байгаа ажээ. Тэрээр хэзээ ч хар тамхи хэрэглэж байгаагүй, хувийн сургуульд сурч байгаагүй, зүгээр л улсын сургуульд сурдаг байсан гэдгээ байнга орчин үеийн дүү нартаа хэлж сургадаг гэнэ шүү. Харин тэрээр том болоод ч сэтгэл татам болсон жүжигчдийн жагсаалтад 4-р байранд бичигдсэн байна.

Эх сурвалж: Rankers

Бэлтгэсэн О.Ми