​АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр ахлах сургуульд 2020-2021 онд сургах тэтгэлэг зарлагдлаа

0
31

2020-2021 оны хичээлийн жилд FLEX хөтөлбөрт хамрагдах сурагчдын шалгаруулалтын хуваарь гарлаа. Шалгалтуудыг 2019 оны 9 сарын 7-нд Улаанбаатар, 9 сарын 14-нд Арвайхээр, 9 сарын 28-нд Ховд, 10 сарын 12-нд Чойбалсан хотод тус тус авна. Улаанбаатар хотын оршин суугч биш мөртлөө Улаанбаатарт ирж шалгалт өгөх сонирхолтой хөдөө орон нутгийн сурагчдаас 9 сарын 21 болон 22-нд нэгдүгээр шатны шалгалтыг  хотод авна.

Шалгаруулалт сурагчийн чадвар дээр үндэслэх ба улс даяар доорх шаардлагуудыг хангасан бүх сурагчдад үнэгүй оролцоход нээлттэй:
2003 ОНЫ 1 САРААС 2005 ОНЫ 7 САРЫН 15ны ХООРОНД ТӨРСӨН БАЙХ;
ОРОЛЦОХ ҮЕДЭЭ 9, 10, 11-р АНГИЙН СУРАГЧ БАЙХ;
САЙН БА ТҮҮНЭЭС ДЭЭШ СУРЛАГЫН ҮНЭЛГЭЭТЭЙ БАЙХ;
АНГЛИ ХЭЛНИЙ ЗОХИХ ТҮВШНИЙ ДУНДААС ДЭЭШ МЭДЛЭГТЭЙ БАЙХ;
АНУ-ын ВИЗНИЙ ШАЛГУУРУУДЫГ ХАНГАСАН БАЙХ;
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БАЙХ БӨГӨӨД ГАДААД ПАСПОРТ АВАХ ЭРХТЭЙ БАЙХ;

Шалгаруулалтанд оролцох хүсэлтэй сурагчид шалгалтын өдөр төрсний гэрчилгээ, цээж зураг, үзэг (хар) авчирч бүртгүүлээд шууд шалгалтаа өгнө. Оролцогч зөвхөн нэг л шалгалт авах байранд шалгалт өгч болохыг анхаарна уу. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг идэвхитэй оролцоорой хэмээн уриалж байна. #FLEX Mongolia

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/FLEXMongolia/