Нэгэн цагт хамгийн их БОХИРДОЛТОЙ байсан газар одоо ЦЭЦЭГЛЭЖ БУЙ ОЙ МОД болжээ

0
9

Монгол Улс байтугай дэлхий нийтийн хэмжээнд уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудал маш хурцадмал байдаг билээ. Олон газар уул уурхайн олборлолтын дараа дан ганц хөрс шороо нь гэмтээд зогсохгүй агаар нь хүртэл бохирдож, уур амьсгалын ноцтой өөрчлөлтөд ордгийг хүн болгон мэдэх байх. Тэгвэл тэр их гэмтсэн эко системийг хэрхэн амжилттай сэргээж байгаа талаар одоо та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

1932 оны баруун Садбери

Дөчин жилийн өмнө Канадын Садбери хот нь уул уурхай, аж үйлдвэржилтийн бохирдлоос болж сүйдсэн, харанхуй газар нутаг байв. Харин одоо, олон арван жилийн турш нөхөн сэргээлт, хамгааллын ажил хийсний ачаар, тус хот нь Онтарио мужийн хамгийн цэвэр агаартай нутаг болжээ. Түүнчлэн дан цэвэр агаартай гэлтгүй, сүйдсэн байгаль нь дахин  сэргэж, нэгэн цагт хамгийн их бохирдолтой байсан газар одоо цэцэглэж буй ой мод болон хувирсан байна.

Садберигийн өөрчлөлт нь байгаль орчны нөхөн сэргээлтийн маш том эерэг жишээ болж олон хүнд итгэл найдвар өгөөд байгаа юм. Мөн Лаурентын Их Сургууль өнгөрсөн 3-р сараас эхлэн нөхөн сэргээлтийн тухай сургалтыг тус газат эхлүүлээд байгаа бөгөөд энэ нь ирээдүйд оюутнууд нь сурсан мэдсэн зүйлсээ дэлхийн бусад бохирдолтой газарт ашиглахад туслах томоохон практик болох ажээ.

Садберийн өнгөрсөн ба одоо

Лаурентын их сургуулийн доктор Жон Гунн, “Садберийн түүх бол амжилтын түүх юм. Дэлхий дээрх хамгийн их сүйдсэн газрын нэг нь байсан энэ газрыг сэргээхийн төлөө аж үйлдвэр, засгийн газар, их сургуулиуд, олон нийт хамтарч ажиллаж чадсан нь, чадаж байгаа нь хүмүүсийн амьдралд гайхалтай өөрчлөлтийг авчирлаа” гэж хэлсэн байна.

Садберийн Конистон Гидро зам 1981 он ба 2008он

“CBC”-н “IDEAS” радио нэвтрүүлгийн хөтлөгч Пол Кеннеди нэвтрүүлгийнхээ сүүлд гарсан дугаарт Садберийн түүхийг онцолжээ. Тэрээр, “би бараг бүх зүйл дээр гайхалтай өөдрөг байдаг ч, байгаль дэлхийн тал дээр асуудал хэтэрхий том, хэтэрхий хүнд, хэтэрхий хэцүү байсан болохоор бараг бууж өгч байсан. Гэсэн ч Садбери бидэнд бууж өгөхгүй байхын үр шимийг харууллаа. Дэлхийн уур амььсгалын өөрчлөлт бол бидний өмнө тулгараад байгаа хамгийн том, хамгийн чухал асуудал юм. Харин Садберийн ачаар бидэнд итгэл байгаа гэдгийг мэдэрлээ” гэсэн байна.

Садберийн Мартиндэйл толгод 1980 оны эхээр ба 2013 оны 9-р сард

Дээрх хотын жишээ нь Монголчууд бидний хувьд ч гэсэн нөхөн сэргээлтээ одооноос эхэлвэл найдвар байгааг харуулж байгаа юм. Тиймээс эх дэлхийгээ хайрлан хамгаалъя. Нэг мод ч байсан эх оронд чинь нэмэр шүү дээ.

(Доорх бичлэгийг орчуулуулахыг хүсвэл доор сэтгэгдэл үлдээгээрэй 🙂 )

Эх сурвалж: Good News Networks

Бэлтгэсэн: О.Ми