Брэд Питт архинаас гарсан ч, дэлгэцээр гарахаа болино

0
23

Жүжигчин Брэд Питт энэ жил их одтой байгаа билээ. Тэрээр энэ жил хоёр ч кинонд тоглоод амжсан. Нэг нь “Холливудад нэг удаа” бол нөгөө нь “Ad Astra” хэмээх уран зөгнөлт кино юм. Тус кинонуудынхаа ачаар энэ өвөл нэлээд олон шагнал авах байх гэсэн шум ч гараад байгаа аж. Мөн тэрээр сүүлийн үед сэтгүүлчдийн дуранд өртөх нь элбэг болоод байгаа бөгөөд бэлтгэл хийж, эрүүл зөв амьдарч эхэлж байгаа нь олны анхаарлыг ихэд татаад байна. Гэвч тэрээр өмнө нь архины хамаарлтай болоод байсан юм. Харин одоо тэрээр архинаас гарсан ч, дэлгэцийг орхих бодолтой байгаагаа “The New York Times” хэлжээ.

“The New York Times”-н мэдээлснээр Брэд Питт “архинаас гарах уулзалт”-нд явж байгаа аж. 2016 онд Питт эхнэр Анжелина Жолигоос салсан нь ч мөн түүний архи уухтай холбоотой байсан байна. Тэрээр салсныхаа дараа тус уулзалтанд хэсэг залуусын хамрагдсан бөгөөд тэр хүмүүс л түүнийг эргээд хэвийн амьдралдаа ороход нь тусалсан гэж Питт ярилцлагадаа дурджээ. Тэрээр, “тэдгээр хүмүүстэй хамт суухад өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй нээлттэй, шударга байдлыг олж харсан. Тэр бол бага зэрэг шүүмжлэл хүртэж, багахан ч болов өөртөө дүгнэлт хийх боломжийг бүрдүүлсэн аюулгүй орон зай байсан” хэмээн “The New York Times”-д хэлсэн байлаа.

“Times” сэтгүүлийнхэн Питтийн яриан дундаас, архинаас гарах уулзалтанд хамт очсон хүмүүсээс нэг нь ч Питтийн яриаг хэвлэлийнхэнд дэлгэх гэж оролдолгүй, харин ч чандлан нууцалсан нь үнэхээр гайхалтай байсныг онцолсон байна. Питт, “өөрийнхөө хамгийн муухай талуудын тухай тэнд суугаад чөлөөтэй ярилцах нь үнэхээр сайхан байсан” хэмээн тус ярилцлагандаа хэлсэн байв.

Бүтэн жил хагасын хугацаанд архинаас гарах уулзалтанд явсны эцэст Питт хамаагүй сэргэж, ажлаа хийх эрч хүчтэй болсон гэдэг нь харагдаж байлаа. Гэсэн ч тэрээр ахиж дэлгэцээр гарах бодолгүй байгаагаа тус ярилцлагынхаа төгсгөлд онцолсон байна. Тэрээр кинонд тоглох нь одоо “залуучуудын ажил” гэдгийг онцлоод, өөрөө дэлгэцийн ард байж продюсерийн ажилд түлхүү оролцох бодолтой байгаагаа мэдэгджээ. Тэрээр, “Продюсер хийнэ гэдэг нь маш эрт босоод нүүр будалт хийлгэхгүй л гэсэн үг” хэмээн тэрээр “The New York Times”-д өгсөн ярилцлагынхаа төгсгөлд хэлсэн байна.

Эх сурвалж: W Magazine

Бэлтгэсэн: О.Ми

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here