Таван охины ээж, дуучин АНУ хуримаа хийж байна

0
561

“Гала” хамтлагийн дуучин АНУ буюу Ч.Уранхолбоо хуримаа хийнэ гэдгээ өнгөрсөн сард өөрийн видео блогоор зарласан билээ. Тэгвэл өнөөдөр тэрээр нөхөр Б.Түвшинбаярын хамт хуримаа хийж байна. Хосууд есөн жилийн өмнө танилцсан бөгөөд өдгөө таван охидын эцэг, эх болжээ. Хэдий хамт олон жилийг үдсэн ч хуримаа огт хийж амжаагүй байсан юм.

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо нь өөрийн сошиал хуудсуудаа хөтлөх, давхар влог хийх гээд цахим орчинд нилээд идэвхитэй завгүй нэгэн. Гэхдээ тэрээр хуримаа хийх талаар өмнө нэг их бодож байгаагүй ажээ. Харин нөхөр нь гэрлэх санал тавьснаар хуримаа хийхээр шийдэж энэ өдрийг сонгосон байна. Тэрээр өөрийн хөтөлдөг “The busy mom dairy” влогоороо дамжуулан хүмүүс “Намайг нөхөртэйгөө олон жил хамт амьдарч байж хуримаа хийдэггүй юм байхдаа гэж олон хүмүүс бодож байсан байх. Нөхөр маань гэрлэе гэж хэлээгүй бол би “Таван охины ээж болчихсон юм чинь” гээд хуримаа хийхгүй өнгөрөх гэж байсан” хэмээн хуучилж байсан юм.

The Busy Mom Diary By Urankholoo Part49

Сайн байцгаана уу влогын эрхэм үзэгч завгүй ээжүүд, бүсгүйчүүд, охидууд минээ… Янзын гоё мэдээтэйгээр бид чинь яаран яаран эргэн ирлээ. Та нартайгаа уулзалгүй удлаа. Та нар маань сайхан амарцгаагаад ажил төрөлдөө орцгоосон уу? Хичээл сургууль эхлэхэд бэлэн үү? Эхний сайхан мэдээ бол сар бүрийн сүүлийн долоо хоногийн бүтэн сайн өдрийг гэр бүлийн өдөр болгосонтой холбогдуулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар -тайгаа хамтраад та нартаа зориулаад үнэ төлбөргүй event ийг сар бүр зохион байгуулж байхаар шийдвэрлээд хөтөлбөрүүдээ боловсруулаад эхний өдөрлөгөө зарлахад бэлэн болсонд баяртай байнаа. Та нар маань олон мундаг зочид мэргэжилтнүүдээс тухайн сонгож зарласан сэдвийн дагуу гэр бүл, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд зэрэг олон сонирхолтой хэрэгтэй өгөөжтэй мэдээ мэдээллийг авч байхнээ. Юуны тулд гэр бүлийн элч болсон билээ дээ ккк Гол нь үнэ төлбөргүй шүү. Удахгүй эхний зар тавигдана хүлээж байгаарай та нар маань. Дараагийн нэг том мэдээ бол манай гэр бүл хэдий 5 охинтой болсон ч нөхөр бид хоёр ирэх сард хуримаа хийхээр шийдвэрлэсэн баяртай сайхан мэдээгээ та нартайгаа хуваалцаж байнаа. Завгүй ч догдлол дүүрэн өдрүүд амьдралд минь үргэлжилсээр… Хурим гэдэг бол өвөг дээдэс, аав ээж, ах дүү, найз нөхөддөө гэр бүл болсоноо зарлаж тэдэндээ сайн сайхан тэвчээртэй бат бөх эв найртай амьдрахаа андгайлсан, тэднээсээ ерөөл хүссэн,тэдэндээ хүндлэл үзүүлсэн хамтдаа бярлаж ураг саднаараа уулзах ургийн баяр, гэр бүлийн ёслол гэж бид бодож байгаа. 50 дах дугаар маань Хуримын влог байхнээ. Хосын үнэнч ариун хайрын бэлэг тэмдэг болсон хуримын бөгжөө бид хоёр нь Zakia Diamond-аас сонгосон байгаа. Ямар бөгж сонгосоноо удахгүй бодитоор нь харуулах болноо. Өнгөрсөн долоо хоногт би олон ажил амжуулсаны нэг нь "Happy Family Time" нэртэй гэр бүлийн хөөрхөн үлгэртэй, гар урлалтай, дуу хууртай өдөрлөг event ийг XimiVogue Mongolia тай хамтран үнэ төлбөргүй Box Mall https://www.facebook.com/Box.cotrading.space/ худалдааны төв буюу хуучнаар Содон бөмбөгөрт зохион байгуулсан байгаа. Энэ удаагийн влогын азтанаа мөн XimiVogue Mongolia -ийн багц бэлгийн сэтээр шагнах болсон шүү. Мөн та нар маань тус дэлгүүрт очоод 30,000 аас дээс худалдан авалтандаа "Busy Mom" гэсэн нууц үгийг хэлээд 5% ийн хөнгөлөлт эдлээрэй. Та нар маань очоод үйлчлүүлээрэй. Хуримнаасаа өмнө хосоороо Арт Терапи буюу урлагаар сэтгэл засал хийх шинэ төрлийн трейнинг хичээлд суусан нь амьдралдаа хийж үзсэн бас нэгэн сонин содон зүйл яах аргагүй мөн байлаа. Маш үр өгөөжтэй цагийг бидэнд зориулсан Aigul Khausak багшид баярлалаа. Тэрээр мэргэжлийн сургагч багш, коуч, арт терапистуудыг бэлтгэн гаргаж урлагын сэтгэл заслыг Монгол улсад маань хөгжүүлж байгаа хүн юм. Мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй бас мартагдсан байсан хосын харилцааны олон сайхан зүйлсээ дахин олж харж нандигнан хайрлалаа. Гайхалтай сайхан бэлэг барьсан гэр бүлийн Арт Терапист Tuul Yoga – Acroyoga хосын иогийг дэлгэрүүлэгч Туул багшдаа, зөгийн балны охь шимийг түгээгч Тенториум ын захирал Бямбажав эгчдээ баярлалаа. За тэгээд та нар маань влогоо үзээд таалагдсан бол сэтгэгдлээ үлдээгээрэй. Мөн цааш нь like дарж share хийгээд 3 найзаа mention хийгээрэй. Би та нартаа XimiVogue Mongolia ийн бэлгийг бэлдсэн байгаа шүү. Дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай хөөрхөнүүд минь.

Posted by The Busy Mom Diary By Urankholboo on Sunday, August 25, 2019

Ийнхүү тэрээр хуримандаа бэлдэж байгаагаа олон нийтэд зарласан бөгөөд бөгжөө захиалж байгаа гэх мэт хуримын бэлтгэлийнхээ зарим хэсгээс олон түмэндээ харуулж ирсэн. Мөн тус влогоороо “Хуримаа хийхэд таны нас болон хэдэн хүүхэдтэй байх огт хамаагүй, ердөө л таны чин сэтгэл байхад болно” хэмээжээ.

Өнөөдрийн энэ сайн өдөр тэдний хурим үнэхээр сайхан болж байгаа нь дуучин АНУ-гийн фэйсбүүк хуудсандаа нийтлэсэн зургуудаас нь харагдаж байлаа. Харин гал голомтоо бадраахад мэдээж хань гэдэг хамгаас чухал зүйлсийн нэг шүү дээ. Тэгвэл дуучин бүсгүй маань тун сайн ханьтай учирсан бололтой. Тэрээр нэгэн ярилцлагадаа, “Манай нөхөр маш их халамжтай. Баяр баясгалан, халамж гэдэг зүйлийг сайн өгч чадаж байгаа учраас би зоригтой байгаа байх. Дээрээс нь хүүхдүүдээ маш сайн асарч халамжилдаг… Манай хүн өөрөө хүүхдэд дуртай биш гэж ярьдаг байсан… Дараа нь хүүхэдтэй болохоор хүүхдэд ямар их хайртайг нь мэдэрсэн. Хоёр дахь хүүхэд төрсний дараа бүр нөхөр маань огт өөр хүн болсон. Би харахдаа өөрчлөгдөж байгаа юм биш, тэр хүний дотор байсан хүн нь нээгдэж байна гэж ойлгосон. Надаас ч илүү зөөлөн, уян хүн гэдгийг өдөр бүр мэдрэх юм… Мэдээж эмэгтэй хүнд хань ижил маш чухал. Ганцаараа эмэгтэй хүн бүхнийг нуруун дээрээ үүрч явна гэдэг хэцүү шүүдээ. Тийм болохоор үргэлж л ханьдаа баярлалаа гэж хэлдэг. Энэ завшааныг ашиглаад баярлалаа гэж хэлмээр байна” гэж байлаа.

Сонирхуулж хэлэхэд дуучин Уранхолбоо нь энэ жил хоёр ихэр хүүхэд төрүүлснээр алдарт эхийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаасан гэдгийг уншигч та бүхэн сайн мэдэж байгаа.

Бэлтгэсэн: О.Ми

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here