Хэрэггүй болсон хувцасаа БОРДОО болгож болно гэвэл та итгэх үү?

0
9

Хэрэглэж дуусаад, хэрэггүй болсон хувцаснуудаа бордоо болгож болдог цаг үе нэгэнт иржээ. Тиймээ “бордоо”, та зөв уншсан. Лондонд төвтэй нэгэн гарааны бизнесийн компани болох Vollebak нь анх мод болон замгаар хийсэн даавуу гаргаж авсан байна. Ийнхүү тус даавуугаараа тэд бордоо болдог футболкийг бүтээжээ.

АНУ-н хөрсний нийгэмлэгийн судалгаагаар 2015 онд 10.5 сая тонн даавуу, нэхмэл материалыг хогийн цэгт илгээсэн байна. Энэ нь хөрснөөс салгаж авсан нийт хог хаягдлынх нь 7.6 хувийг эзэлж байв. Мөн 2 тонн даавуу будахад бараг 25 триллион галлон ус хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг ажээ.

Тэгвэл энэхүү футболка нь орчны бохирдлыг бууруулаад зогсохгүй үйлдвэрлэх явцад ашиглагддаг усны 99% нь дахин ашиглагдах боломжтой юм байна. Түүнчлэн, загварын шийдлийг дагаад маш олон өнгө, хэлбэр, хэмжээтэй байх ч боломжтой аж.

Тус футболкийг эвкалипт, гацуур зэрэг модноос гаргаж авсан даавуугаар хийж, дээр нь хэвлэгдсэн зурагны бэхийг нь биореактерт ургадаг замагнаас бүрдсэн гаргаж авсан байна. Vollebak-н мэдээлснээр тус футболка нь хүнд хэрэгцээгүй болсон тохиолдолд газарт булхад хангалттай бөгөөд энэ нь 8-12 долоо хоногт задарч ургамал, газрын мөөгөнцрийг устгаж, хөрсөнд бордоо болж өгдөг ажээ.

Энэхүү хувцасны бас нэгэн сонирхолтой тал нь гэвэл хэрвээ та 2 футболка худалдаж авбал хэд хэдэн удаа угаасны дараа тус футболканууд хэзээ ч адилхан байхгүй гэнэ. Учир нь түүнийг будахад ашигласан замаг нь өөрөө уснаас гарах мөчид маш олон төрлийн өнгөнд хувирдаг ба футболкийг угаах болгонд өнгө нь тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг байна.

Vollebak-н үйлдвэрлэж буй тус футболка одоогийн байдлаар 110 доллараар худалдаалагдаж байгаа ажээ. Харин тус компанийн хувьд энэхүү футболка нь анхны бүтээл нь биш бөгөөд харанхуйд гэрэлтдэг, ус нэвтрүүлдэггүй, агаар нэвтрүүлдэг, нарны эрчим хүчээр цэнэглэгддэг хүрэм нь Time сэтгүүлийн 2018 оны шилдэг бүтээлүүдийн нэгээр тодорч байсан байна.

Эх сурвалж: Good News Networks

Бэлтгэсэн: О.Ми

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here