Ард түмний халуун сэтгэлийн Б.Амингэрэл охин бүрэн эдгэрчээ

0
16

Элэгний хатуурал гэх оноштойгоор хагалгаанд орсон Б.Амингэрэл охин бүрэн эдгэрсэн байна. Тодруулбал түүний аав Э.Батмөнх охиныхоо донор болсон бөгөөд хагалгааны нийт зардал болох 440 сая төгрөгийг Монголын ард түмэн хандивласан билээ. Охины биеийн байдал тун сайн байгаа бөгөөд элэг нэгт ахан дүүстээ талархан чин сэтгэлийн үгээ гэр бүлийнхэн нь постолсон байна.

Ariun Ari Ariun-н зураг.

“За нэг чихэнд чимэгтэй сэтгэлд уянгатай сайхан мэдээ оруулчихья. Монголын ард түмэндээ би чинь их өртэй хүн шүү дээ. Та нарынхаа сэтгэлийн өглөг итгэлийн буяныг дааж л явах учиртай нөхөр байгаа юм даа би гэдэг хүн чинь Амингэрэл охиндоо амьдрал бэлэглэх гэж 440.000.000 сая төгрөг ард түмнээсээ авсан хүн ачыг нь заавал хариулах ёстой. Тийм ч учраас Амингэрэл охины тухай мэдээлэлийг та нартаа дуулгах үүрэгтэй гэж өөртөө сайн дураараа хариуцлага үүрүүлсэн хүн байгаа юм.

Ariun Ari Ariun-н зураг.

Өнөөдөр та нарыгаа баярлуулнаа хардаа САХИУСАН ТЭНГЭР минь таньдаа чин сэтгэлээсээ хайртай шүү гэх шиг нүдээ анин анин бөхийж ирж духаа үнэрлүүлээд л хааяа хааяахан харж өмөлзөөд л нээх хөөрхөөн.

Ariun Ari Ariun-н зураг.

Ард түмний Амингэрэл охин Арид ирж үнсүүлээд л инээд алдаад л суугааг харах үнэхээр үүн шиг сэтгэлийн АЗ ЖАРГАЛ алга даа.

Муухай зулзага минь маш том болжээ. Бүр мөлхөөд л , инээд алдаад л , дуулаад л байгаа бололтой уянгалуулаад л бүүр нэг эгдүүтэй болжээ. Тун удахгүй 1 ойндоо хүрэх нь дээ.

Ariun Ari Ariun-н зураг.

Хамтдаа 3,4 цаг байсан мөртлөө ямар хурдан цаг өнгөрчихвөө. Бүр хайр хүрээд л хараад л баймаар. Хөөрхөн хөөрхөн ааш гаргаад л ня ня дэндүү өхөөрдмөөр.Бурхны авралаар буян заяагаараа учирсан муухай зулзага минь маш сайн байна.

Одоо та нар минь тайван сайхан байж бид бүгдийн төлөө шаналсан сэтгэл зүрхээн чөлөөлөөрэй. Тэр л та бүхний агуу их сэтгэлийн хүч залбирал ерөөлөөр Амингэрэл охин минь амьдралын их харгуйд инээд цацруулсаар орж ирсээн. Та нартаа амин үрийн төлөө шаналсан зүрх сэтгэл бүрт хүндэтгэлтэйгээр мэхийн ёсольё!

Ariun Ari Ariun-н зураг.

Маш их талархаж баярлаж байна. Сайн үйлс дэлгэрч улам их мандан бадрах болтугай!

Та бүхнийг хүндэтгэн ёсолсон:Ж.Ариунжаргал 2019.09.09 Сөүл хот

Жич: Батмөнхийн ээж нь ирсэн байлаа. Олуулаа байсан чинь Амингэрэл онгироод л… хэмээсэн байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here