Боломжгүй зүйлийг ч БОЛОМЖТОЙ болгосон аав

0
9

АНУ-н иргэн David Lawrence бол жирийн л нэгэн аав хүн. Гэвч аливаа зүйл хэлж биш хийсч ирдэгийн адил түүний хүү нь 11 настайдаа тархины хорт хавдрын мэс засалд орсон байна. Харин мэс заслын дараа эмч нар түүнд хүүг нь дахиж хэзээ ч алхаж чадахгүй гэж хэлж байсан юм. Харин Lawrence бууж өгөлгүйгээр хүүгээ дахин хөл дээр нь босгох арга замыг хичээнгүйлэн хайж эхэлсэн байна. Ийнхүү тэрээр боломжгүй зүйлийг БОЛОМЖТОЙ болгох нэгэн аргыг олсон нь “усанд шумбалт” байв.

Дэвидийн хүү нь хүзүүнээсээ доош саажилттай болсон ба яваандаа тэр нь амьсгалахад нь ч хүндрэл өгсөн байна. Тиймээс тэрээр гипербарик хүчилтөрөгчийн эмчилгээнд оржээ. Харин бүхэл маш олон жилийн туршид усанд шумбалтаар хичээллэж байгаа Дэвид хүүгийнхээ тэрхүү эмчилгээг ихэд сонирхсон нь тус эмчилгээнд ашигладаг хүчилтөрөгч нь усанд шумбахад ашигладаг хүчилтөрөгчтэй яг адил байдагт байлаа. Ийнхүү Дэвид хүүтэйгээ хамт дасгал сургуулилт хийхээр орон нутгийнхаа усан бассейнд очсоноор үр дүн нь маш гайхалтай эерэг байв.

Дэвидийн хүүдүү зориулан боловсруулсан физик дасгал хүүгийнх нь мэдрэлийн системийг дахин сэргэхэд тусалж, хүү нь бага багаар саажилтнаасаа салж эхэлжээ. Түүнчлэн Дэвид хүүдээ байнга л “чадна” гэдгийг нь сануулж, түүнийг сэтгэлийн зовиураа даван туулж, зорилгодоо төвлөрч байхыг уриалсаар байв. Ийнхүү тасралтгүй хичээж зүтгэсэн 10 жилийн дараа буюу одоо, Дэвидийн хүү Дэвид Жюниор нь эрүүл саруул, алхаж, гүйж чадахаар болж, их сургуульд докторын зэргээ хүртэл хамгаалаад амжжээ. Түүнчлэн аавынхаа усанд шумбалтаар нөхөн сэргээх эмчилгээнд нь туслах багшаар ажиллаж байгаа юм байна.

Орчуулагчийн үг: энэхүү нийтлэлээрээ бид хичээл зүтгэл, арга ухаан хосолсон үед та юуг ч бүтээж чадна гэдгийг хэлэхийг зорьлоо. Боломжгүй гэж 99% нь үзэж байхад 1%-н найдварыг ч олж харахыг хичээж байгаарай. Боломж гэдэг шууд ид шид адил шууд биелэхгүй ч хичээл зүтгэлийн ачаар таны нүдэнд тодрон харагддаг юм шүү.

Эх сурвалж: Good News Networks

Орчуулан бэлтгэсэн: О.Ми

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here