СМАЙЛ анх яаж үүссэн бэ?

0
8

Та бид бүхэн СМАЙЛ-г өдөр тутамдаа ашигладаг билээ. Төрөл бүрийн үйлчилгээний байгууллагууд соёлтой үйлчилгээний уриалга дэвшүүлэхдээ ихэвчлэн СМАЙЛ-г ашигладаг. Мөн чат бичихдээ бид ихэвчлэн СМАЙЛ-г л ашигладаг шүү дээ. Харин ч улам өргөжүүлэн төрөл болгосон байдаг ба нийтэд нь “эможи” гэж нэрлэдэг. Тэгвэл тэрхүү эхлэл болсон СМАЙЛ дүрс нь анх яаж үүссэн бэ?

Шар өнгөтэй инээмсэглэл буюу “СМАЙЛ” дүрс нь 1963 онд Массачусетс мужийн Ворестер хотод анх бий болжээ. График дизайнер Харви Балл Төрийн харилцан үйлчлэл бүхий амьдралын баталгааны компанид очин, ажилчдын сэтгэл санааг дээшлүүлэх зорилгоор СМАЙЛ-г анх бүтээсэн гэдэг. Түүхэнд өгүүлснээр, Харви Балл уг дүрсийг бүтээхийн тулд ердөө арван минут л зарцуулсан бөгөөд тэр нь Америкийн соёлд маш том хувь нэмэр оруулж, хэдэн арван жилийн турш ашиглагдсаар байгаа билээ. Гэвч тухайн үед түүнд ажлын хөлс гэж ердөө 45 доллар л төлсөн байна.

Харви Балл Associated Press-д,  “Би шаргал, тойрог хэлбэртэй цаасан дээр инээмсэглэл хийсэн шалтгаан нь, ердөө л гадаа хурц нартай байснаас сэдэвлэсэн юм” хэмээн хэлсэн байдаг байна.

Ингээд 1970-д оны эхээр Hallmark-н төлөөлөгчид болох Bernard болон Murray нар нь тус инээмсэглэлийг “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэсэн уриан дор зохиогчийн эрхээ авч, маш олон товч болон тэмдэг үйлдвэрлэжээ. Харин түүнээс ганцхан жилийн дараа Францын сэтгүүлч Franklin Loufrani нь “Smiley” хэмээх олон улсын лиценз бүхий аварга том компанийг тус СМАЙЛ-г ашиглан байгуулсан байна. Ийнхүү өнөөдрийн СМАЙЛ бий болжээ.

View this post on Instagram

Thank You 🙂 Have A Nice Day!

A post shared by Smiley (@smiley) on

Харин юу энэхүү энгийн нэг шар өнгөтэй, инээмсэглэсэн дүрсийг алдартай болоход нөлөөлсөн юм бол?

СМАЙЛ-н алдартай болох болсон хамгийн гол шинж нь бол яг юуг илэрхийлэх гээд байгааг бидэнд харуулж чаддаг байгаа аж. Мөн СМАЙЛ-г харсан хэний ч сэтгэл санаа өөдрөг болдог гэсэн судалгаа байдаг байнан. Аливаа эелдэг, эерэг зүйлсийг бид СМАЙЛ-р төлөөлүүлж хэрэглэдэг шүү дээ. Яг тэр л шалтгаанаар хүмүүс СМАЙЛ-г илүү их сонгох болсон байна.

Торонтогийн их сургуулийн антропологи, семиотикийн профессор Marcel Danesi, “аливаа дүрс, билэг тэмдэгүүд бол жинхэнэ утгаараа олон улсын хэл юм. Бид тэднийг ганц л харахад юуг илэрхийлэх гээд байгааг ойлгох боломжтой. Яг л СМАЙЛ-г хараад эерэг зүйл юм байна гэж мэддэгтэй адил. Хэлнээс ялгаатай нь тэд бүхэл бүтэн нийгмийг хамарсан риторик тогтолцоог бүрдүүлдэг” хэмээжээ.

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: О.Ми

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here