Өмнөд Солонгос: 2022 он гэхэд сарны тойрог замын хиймэл дагуултай болно

0
7

Өмнөд Солонгос сарны тойрог замд байрлах хиймэл дагуул хөөргөх хугацаагаа хоёр жилээр буюу 2022 оны 7-р сар хүртэл хойшлуулж, хиймэл дагуулынхаа хүчин чадлыг сайжруулах гэж байгаа талаар тус улсын шинжлэх ухааны яамнаас өнөөдөр мэдэгдэв.

“төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахад цаг хугацаа хэрэгтэй гэсэн судалгааг гарсан тул Сансар судлалын үндэсний хорооноос энэхүү шийдвэрийг гаргалаа” хэмээн БНСУ-н шинжлэх ухааны яамны Сансар, томоохон шинжлэх ухаан сулдлалын хэлтсийн дарга Чой Вон Хо мэдээлжээ. Мөн тус хиймэл дагуул хөөргөх төслийн асуулдлаар АНУ-н НАСА агентлагтай хэлэлцээр хийхээр бэлтгэж байгаагаа тус мэдэгдлийнхээ үеэр илэрхийлсэн юм.

Уг төслийн шинэчэлэлээр нийт 678 кг жинтэй хиймэл дагуул нь Сарны тойрогт нийт нэг жилийн турш судалгаа хийх юм байна. Үүнээс нийт 9 сарыг нь судалгааны цар хүрээг өргөн байлгахын тулд холын зайнаас байлгахаар программчлаж байгаа аж. Өмнө нь Сөүлийн зүгээс 550 кг жинтэй хиймэл дагуулыг 12 сарын хугацаатайгаар ирэх 2020 оны сүүлээр хөөргөхөөр бэлтгэж байсан юм.

Сарны хиймэл дагуулын төсөл нь анх 2016 оны 1-р сард эхэлсэн бөгөөд 197.8 тэрбум вон (166 сая ам.доллар)-н өртгөөр хэрэгжиж байгаа аж. Энэхүү төслийн гол зорилго нь саран дээрх мэдээллийг цуглуулах, сансрын холболтын туршилт хийх ажээ. Хэрэв төсөл амжилттай болвол Өмнөд Солонгос нь ОХУ, АНУ, Япон, Европын Холбоо, Хятад, Энэтхэг улсын дараагаар сарны тойрог замд хиймэл дагуулаа байршуулсан улс болох юм байна.

Эх сурвалж: Yonhap агентлаг

Бэлтгэсэн: О.Ми

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here