“ХОТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ – 2019” боллоо

0
54

МОНГОЛ –ЯПОН – БНХАУ-ын хамтарсан “Хотын хөгжлийн форум -2019” хэлэлцүүлгийг өнөөдөр МУИС-н номын сангийн лекцийн танхимд зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлгийг Монгол Улсын төрийн албаны зөвлөл, МУИС, БНХАУ-ын Гадаад хамтын ажиллагаа, Найрамдлын нийгэмлэг, Япон улсын Газар, Зам тээвэр, дэд бүтэц, Аялал жуулчлалын яам, Тоёо их сургууль, Мейсей их сургууль хамтран зохион байгуулсан байна.

Энэхүү хэлэлцүүлэг нь ЯПОН, ХЯТАД, МОНГОЛ гурван улсын хот байгуулалтын нарийн чиглэлийн эрдэмтэд, төрийн байгууллагын хүмүүс нэгэн доор цуглан, өөр өөрийн улсын хот төлөвлөлт болон хотын хөгжлийн тухай асуудлуудыг хамтдаа хэлэлцэж, туршлага хуваалцаж, шийдвэрт хүрэх гэсэн гол зорилготой зохион байгуулагдсан ажээ. Зочдын хувьд Японы хувьд Газар, Зам тээвэр, дэд бүтэц, Аялал жуулчлалын яамны хот байгуулалт хариуцсан хэлтсийн дарга, мөн тус яамны дэд сайд байсан Мотои Сасасикэ гэх зэрэг томоохон төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бол  Хятадаын талаас гадаад хамтын ажиллагаа найрамдалын нийгэмлэг болон хоёр их дээд сургуулийн эрдэмтэд хүрэлцэн ирж өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байлаа.

Форумын үеэр хотын нийгмийн асуудал, эдийн засгийн тухай голчилж ярилцсан бөгөөд хотын хөгжлийн нарийн асуудлуудыг хөндөж, зүгээр нэг судалгаа биш туршлага дээр суурилсан хэлэллцүүлгийг өрнүүлсэн байна. Энэ тухай зохион байгуулагчдын нэг болох “RBA интэрнэйшнл” хэмээх олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгч З.Энхбаяр: “ Зүгээр нэг интернэтээс лекц сонсох бус биеэр ирж сонсонгоо асуултынхаа хариултыг шууд авах боломжтой гэдгээрээ энэхүү хэлэлцүүлэг давуу талтай болж байгаа юм. Жишээлбэл, Японд тулгараад байгаа томоохон асуудлуудын нэг нь өндөр насжилт. Харин энэ асуудлыг бусад улс орон хэрхэн шийдэж байгаа гэдгийг энэхүү хэлэлцүүлгээс мэдэх боломжтой юм. Зүгээр нэг сонсоод өнгөрөх биш, харин сонсоод нэмэлт тодруулах зүйл байвал эргээд асууж, шууд хариултаа авах боломжтой гэсэн үг” хэмээн хэлж байлаа.

Мөн тэрээр, маргааш буюу есдүгээр сарын 12-ны өдөр үдээс өмнө, хот байгуулалтын чиглэлээр уулзалт зохион байгуулах гэж байгаа талаар онцолсон юм. Тус уулзалтаын үеэр Японы болон Монголын албаны хүмүүс, судалгааны эрдэмтэд цугларан,  “СМАРТ СИТИ” буюу “ухаалаг хот”-ын тухай ярилцах гэж байгаа ажээ. Төлөөлөгч Энхбаяр, “энэхүү уулзалтаар аливаа зүйлийн талаар хоёр гурав дамжуулж сонсохын оронд Японд яг төсөлөө хэрэгжүүлж байгаа хүмүүстэй уулзаж, асуухыг хүссэн зүйлээ асууж болно гэсэн үг” хэмээн онолж байв.

Форумд Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Б. Од-Эрдэнэ оролцолцож байсан ба тус хэлэлцүүлгийн тухай: “Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар нь 2019 оны 6-р сараас эхэлж Улаанбаатар хотын хөгжилд, цаашдаа тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд стандартчлалыг нэвтрүүлэх замаар хотын хөгжлийг түргэсгэх гол зорилготой ажиллаж байгаа. Тиймээс энэхүү зорилгынхоо хүрээнд энэхүү хэлэлцүүлэгт бусад улс орнуудын туршлагаас судлах зорилготойгоор оролцож байна. Энэ форумын хувьд ХЯТАД, ЯПОН, МОНГОЛ улс оролцож байгаагаараа онцлог болж байна гэж бодож байна. Манай хотын хувьд энэ хоёр орноос сурах зүйл маш их байгаа. Ер нь хөгжлийнхөө хувьд харах юм бол Япон Улс эдийн засгийн хувьд маш их хүчирхэг, байгалийн гамшиг маш их тохиолддог учраас байгалийн гамшгийг даван туулж сурсан маш их хүчтэй, хурдан хугацаанд нөхөн төлжих чадвартай хотуудтай. Хятад улсын хувьд өндөр хөгжилтэй орнуудын жагсаалтад орчихсон, Германаас шууд өндөр технологийг нэвтрүүлээд, өөрсдийн урт хугацааны төлөвлөгөөг шууд хэрэгжүүлэх чадвартай ийм улс байгаа. Тэгэхээр энэ улсуудаас Монгол Улс маш их зүйлийг сурах хэрэгтэй байгаа бөгөөд цаашдаа илүү туршалага судалж, хөгжих боломжтой гэж үзэж байна” хэмээн өөрийн сэтгэдлээ хуваалцсан юм.

Харин зочин илтгэгчдийн хувьд ч энэхүү хэлэлцүүлэг нь маш өргөн хүрээний ач холбогдолтой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр олон эрдэмтэд онцолж байлаа. Хятадын Нийгмийн ухааны академийн профессор Ченг Жи: “Энэхүү форум нь МОНГОЛ, ХЯТАД, ЯПОН-ы эрдэмтэн судлаачдад тулгарч буй зарим бэрхшээлийн талаар ярилцах боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм аа. Тэгэхээр энэ боломжийг бид маш сайн ашиглах хэрэгтэй гэж бодож байна. Монгол орны талаар бүгдийг судалж, судалгаа хийх цаг болжээ” хэмээн бидэнтэй өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэхүү форумд Японы зүгээс Мэйсэй, Тояа их сургуулиуд, харин Монголын талаас МУИС, хотын захиргаа, нийслэлийн засаг даргын тамгын газар, төрийн албаны төлөөлөл оролцсон бөгөөд бусад сургуулиудын оюутан судлаач, эрдэмтэн багш нар оролцож байсан юм. Отгонтэнгэр Их Сургуулийн сэтгүүл зүй, гадаад харилцааны багш Г.Золзаяа: “энэхүү форум нь Монгол Улсын хувьд маш их ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэж үзэж байна. Учир нь Улаанбаатар хотод маш хараагүй хүмүүст зориулсан анхааруулагч гэх мэт зүйлс бага, ер нь хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт хүмүүст зориулсан хот төлөвлөлтийн асуудал дутмаг байдаг болхоор энэхүү форумаар дамжуулан хөгжлөөрөө тэргүүлэгч улсуудаас туршлага судалж, хэрэгтэй зүйлсийг мэдэж авах томоохон боломж нээгдэж байна гэж хэлж болох юм. Энэ нь эргээд Монгол болон Япон, Хятад улсуудтай хамтрах хамтын ажиллагаанд ч эергээр нөлөөлнө гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа.

Тус формын үеэр хотуудын хөгжлийн бодлогын талаас гадна, хотын тэлэлт, хүн амын өсөлт, хүндрэл, бэрхшээлүүдийн талаар хэлэлцсэн юм.

Бэлтгэсэн: О.Ми