Токиогийн олимпийн наадмын нээлтийн хувцасыг Мишээл-Амазонка бренд урлана

0
52

“Токио 2020” зуны олимп эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдсэн билээ. Тэгвэл тус наадамд оролцох манай баг тамирчдын ёслолын хувцасны загварыг өнөөдөр танилцуулсан байна.

Токио 2020 зуны олимпийн наадамд оролцох Монголын үндэсний шигшээ багийн ёслолын болон спортын хувцас, дагалдах хэрэгслийн загвар сонгон шалгаруулах уралдааныг Боловсрол Шинжлэх Ухаан Спортын Яамнаас зарласан бөгөөд 13 төрлийн хувцаснаас 8-ыг нь Michel&Amazonka, хийх болсон байна.

Тамирчдын хувцасны зардалд 394.3 сая төгрөг шаардлагатай бөгөөд Токио олимп сангаас санхүүжилтийг шийдвэрлэх юм. Харин тамирчдын өдөр тутам бэлтгэл сургуулилтад Японы Мизүно брендийн хувцсыг өмсгөхөөр өнгөрсөн онд шийдвэрлэн байна.

Мишээл-Амазонка нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа ба уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцасыг зохион бүтээж үйлдвэрлэдэг юм. Голчлон эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын даашинз, ёслолын хувцас, хуримын даашинз, чөлөөт хувцсыг захиалгаар урладаг байна.