Шилжин суралцахад тавих шаардлагыг хөнгөллөө

0
2

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан журмын 4.4-т заасан “Оршин суугаа газартаа 1-ээс доошгүй жил суусан байх” гэсэн журмыг хүчингүй болгожээ.

Тодруулбал ерөнхий боловсролын сургуульд шилжин ирэгсдээс байрны гэрчилгээ, ордер шаарддаг, тухайн хаягтаа нэг жилээс дээш хугацаагаар оршин суусан байх шалгуур нь хүний сурч боловсрох эрхэд халдсан үйлдэл хэмээн ХЭҮК-ээс үзсэн байна.

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу энэ асуудлаар Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газарт буюу Нийслэлийн захирагчийн албанд зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагыг биелүүлсэн тухай хариуг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Э.Содномжамц ирүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here