37-р Точка ОАУСК – 1-р анги

0
16413

“Фантастик” продакшны уран бүтээлч залуус 10 жилийнхээ ойд зориулан “37-р Точка” ОАУСК өнгөрсөн амралтын өдрөөр нээлтээ хийсэн.

Тус киноны нэг анги нь бүрэн хэмжээний зураг авалт, дуу дүрслэлтэйгээр хийгдсэн бөгөөд уран бүтээлчдээс асар их хөдөлмөр шаардсан гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр онцолж байсан юм.

Уг олон ангит уран сайхны кино нь агуулгаар хуваасан хоёр бүлэгтэй, нийт 20 ангитай бөгөөд 1970, 1980-аад оны залуучуудын амьдралыг түүхэн үйл явдалд тулгуурлан уран сайхны аргаар харуулснаараа өвөрмөц болохыг уран бүтээлчид хэлсэн.

Ерөнхий найруулагч Б.Тамир: Урлаг, уран бүтээл гэдэг улс төрөөс ангид байх ёстой. Ингэснээр ард түмнээ соён гэгээрүүлэх зэвсэг болно гэж бид боддог гэж тэрээр хэлсэн нь чансаатай уран бүтээл гаргаж, олныг гайхшируулдаг нь үүний илрэл биз ээ.

“37-р ТОЧКА” олон ангит уран сайхны кино нь есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн бямба гарагийн орой 21:00-22:00 цагт NTV телевизээр, 22:00-23:00 цагт “Стар ТВ” сувгаар тус тус гарна.

Харин есдүгээр сарын 9-нд Skymedia, IPTV болон SkyGo аппликейшнд орох талаар хэлж байсан бол SkyGo-д 1-р анги орсон юм. Шинэхэн уран бүтээлийг үзэгчид та бүхэн хүлээн авна уу.

Тус киног үзэхийг хүсвэл энд дар