Гүнжийн цүнх аль хэдийнэ зарагдаад дуусчээ

0
15

Их Британийн ханхүү Уильямын гэргий, Сассексын гүнж Меган Марклын загварын мэдрэмжийг маш олон хүмүүс гайхан магтдаг билээ. Тиймдээ ч өмссөн хувцас бүр нь ихэвчлэн хэдхэн цагийн дотор зарагддаг байх. Тэгвэл энэ удаад тэрээр өөрийн загварын мэдрэмжээ олон нийтийн сайн сайхны төлөө ашиглахаар болсон байна.

Сассексийн гүнж Меган Маркл

Өнгөрсөн Пүрэв гарагт Меган Маркл ажилгүйдэлд өртсөн эмэгтэйчүүдийн ажилд орох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор, “Smart Works” хүмүүнлэгийн байгууллагатай хамтран, өөрийнхөө зохиосон Smart Set capsule хэмээх загварын цуглуулгаа танилцуулжээ. Харин хамгийн гайхалтай зүйл нь John Lewis & Partners-н цахим худалдаанд тавигдсан байсан түүний цүнхүүд уг нээлтийн ёслолоос өмнө нь аль хэдийн зарагдаад дуусчихсан байсан байна.

Тус загварын цуглуулгыг “ажил хэргийн” төрлөөр урласан бөгөөд ажилд орох хүсэлтэй эмэгтэйчүүдийн ажлын ярилцлагадаа, ажилдаа явах үедээ өмсөх хэрэгцээг хангахыг зорьсон ажээ.

Меган Маркл тус танилцуулгынхаа үеэр, “Намайг анх Их Британид нүүж ирэхэд, хүмүүст зориулан маш чухал ажлыг хийж байгаа хүмүүстэй уулзах нь миний хувьд маш чухал байсан юм. Харин тэр уулзсан хүмүүс дундаас “SmartWorks”-н хүмүүстэй уулзсандаа би үргэлж баярладаг. Намайг хамгийн анх тэнд очход тэд – бид маш их хандив цуглуулж чадсан ч эмэгтэйчүүдэд яг ямар хэрэгтэй зүйлсийг нь өгөх өө шийдэж чадаагүй л байна – гэж байсан. Тэгэхээр нь би – түүн дээр чинь л ажиллах хэрэгтэй юм байна даа – гээд эмэгтэйчүүдэд хэрэгтэй зүйлийг хайж эхэлсэн. Инхүү бид энэ загварын санааг олсон юм” хэмээн хэлсэн байна.

Мөн тэрээр дараа жил ч гэсэн энэ ажлаа үргэлжлүүлэх бодолтой байгаагаа тус арга хэмжээнийхээ үеэр илэрхийлсэн юм. Их Британийн ордноос мэдээлснээр бол тус загваруудыг хоёр долоо хоногийн хугацаатайгаар худалдаалах бөгөөд худалдаалагдсан бараа бүрийг Smart Works-т хандвилагдах юм байна.

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: О.Ми

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here